Шөнийн эрвээхэйн эрэлд гарав
Дарханд биеэ үнэлэгч охид, бүсгүйчүүд байдаггүй гэж бодож явдаг байлаа. Гэтэл Дарханд биеэ үнэлэгчид Улаанбаатараас дутахгүй бий гэдгийг олон хүний амнаас сонслоо. “Олны үг ортой” хэмээн санавч “Чих худалч, нүд үнэнч” гэдэг үг байдгийг санан баримт нотолгоо олох эрэлд гарлаа. Тэднийг зочид буудлаас төвөггүйхэн олж болно гэсэн болохоор “Дархан” буудлыг зорин очив. Буудалд нэг л эл хульхан хүн цөөн байх юм. Буудлын үнэ ханшийг сонирхон, элдэвийг ажиглавч нүдэнд торохоор биеэ үнэлэгч гэхээр нэг ч охид, хүүхэн олж харсангүй. Буудлын давхар бүрээс явж үзлээ. Өрөөнүүдийн үүд хаалга хаалттай болохоор хаана хэн юу хийж байгааг мэдэх боломжгүй байлаа. Буудлын ресепшин бүсгүйгээс аминчлан “Танайд биеэ үнэлэгччид байдаг уу” гэв. Тэрбээр нүдээ бүлтийлгэн томсгон намайг нэвт, шувт ширтэн их л удаан гайхсан байдалтайгаар харж байснаа “Юу яриад байгаа юм бэ. Манайх ямар янхны газар уу” гэж ширэв татав. Надад хэлэх үг олдсонгүй. Ичсэндээ чимээгүйхэн хурдхан гэгч нь гадагш гарлаа.

Эрэл мухардлаа
Гэвч надад шантарч мохох хүсэл байсангүй. Гадаадынхан ихээр буух болсон Микро хороололд “МВМ” буудлыг зорилоо. Энэ буудлыг төв авто замын дагуу үнэхээр оновчтой сонголт хийж барьсан аж. Буудлын ресторан нь гадагш харсан том шилэн цонхтой болохоор дотор байгаа бүх зүйлийг нэвт харах боломжтой байлаа. Охид, залуус хоол идэж, пиво, дарс шимэж байгааг нь хараад, тэднийг нөгөөх “Шөнийн эрвээхэй” мөн хэмээн баярлав. Ресторанд орж тэдний хажуугийн ширээнд ундаа, пиво захиалан авч тухлан суулаа. Даанч тэднийг биеэ үнэлэгч “шөнийн эрвээхэй” мөн бишийг нь мэдэж чадсангүй. Хоол идэж дуусаад өрөөндөө орохоор босоход нь дагаж гаран цахилгаан шатанд хамт сууж таван давхарт гарав.
Тэд хоорондоо сэжиг бүхий ямар нэгэн зүйл ярьсангүй явсаар өрөөндөө орлоо. Сүүлийн үеийн буудал гэсэндээ эднийх үнэхээр Дархандаа тансаг зэрэглэлийн буудал болж чаджээ. Буудлын өрөөнүүд нь цахилгаан соронзон түгжээтэй. Цахим картан түлхүүртэй аж. Өрөөнүүд нь үнэхээр тохилог юм байна. Яг л Эрээн, Бээжин, Хөх хотын буудлуудтай усны дусал мэт адилхан юм. “Дархан” буудлын ресепшин бүсгүйгээс биеэ үнэлэгчдийг асууж онигоонд орсноо санан, энэ удаа хамгаалагч залууг сонгон асуухаар шийдэв. Хамгаалагч “Эндээс тэднийг олохгүй ээ, Жижиг дэн буудлаас л хайвал олно шүү” гэлээ. Ингээд миний эрэл мухардалд оров.
.jpg)
Хамгаалагчийн зөвлөгөөг дагав
Хамгаалагч залуугийн зөвлөсний дагуу орон сууцны байрны нэг давхарт байрлах дэн буудлыг зорив. Гурван өрөө байрыг засаж тохижуулан буудал болгожээ. Энэ буудалд ресепшин бүсгүйгээс өөр хүн алга байлаа. Би бүр гайхаж. Түүнээс буудлын өрөөнүүдийн үнэ ханшийг асуух зуураа, танай буудалд хүн ордог юм уу гэв. Ресепшин “Оролгүй яах вэ. Цаг эрт байна шүү дээ. Дөнгөж 21.00 цаг болж байна. Баар хаахаар хүмүүс дүүрнэ.
Та тэгээд хэдүүлээ явж байгаа юм. Хэдэн ортой өрөө авах вэ” гээд нэг амьсгаагаар дуржигнуулж гарав. Би юу гэж хэлэх үгээ олж ядан. “Уучлаарай танайд шөнийн эрвээхэйнүүд байдаг уу” гэж асууж орхив. Тэрбээр “Учир зүггүй тас, тас хөхөрч шөнийн эрвээхэй байх даа яах вэ дээ. Харамсалтай нь манайд шөнийн битгий хэл, өдрийн ч эрвээхэй алга даа” гээд үргэжлүүлэн инээв. Элгээ хөштөл инээж намайг баахан шоолсны дараа “За тэгээд хэдэн ортой өрөө авах юм бэ. Одоо хурдан авахгүй бол баар хаахаар өрөөгүй болно шүү. Чи Дарханых биш юм уу. Гаднаас баар энэ тэрээс хүүхэн олоод аваач” гэж зөвлөж анхааруулав.
Шөнийн жүжиг эхэллээ
Энэ үеэр гаднаас тортой архи, пиво барьсан согтуу хоёр хүүхэн гурван залуу орж ирлээ. Тэд шууд л өрөө байгаа юу гэж асуух юм. Ресепшин том өрөө рүү тэднийг оруулчихаад эргэж ирээд “За яасан тэгээд өрөө авах юм уу” гэв. Би ирсэн зочдын гурван хүүхнийг биеэ үнэлэгч байх гэж найдав. Тэгээд хямдыг нь бодож нэг ортой жижиг өрөөг сонголоо. Хажуу талын өрөөнд согтуу залуус дуулалдан, бие биенээсээ давж ярих гэж хашхиралдана. Төд удалгүй хоорондоо хэрэлдэн, маргалдаж бүр сүүлдээ зодолдов бололтой. Архины шил хагарах чимээ гарч, хүүхнүүд нь орилолдож бөөн чимээ шуугиан дэгдлээ. Ресепшин тэдэн дээр очиж “Цагдаа дуудлаа шүү. Байж чадахгүй бол гарцгаа” хэмээн тэднийг хөөж гаргаснаар энэ удаагийн бяцхан жүжиг өндөрлөв.
Баарууд хааж байгаа бололтой халамцуу залуус ирж буудлын үнэ ханшийг асууж, өрөө тасалгааг үзэж харах юм. Зарим нь “Эгчээ мөнгө алга. Утсаа, Иргэний үнэмлэхээ, савхин куртикаа, бөгжөө тавья. Маргааш мөнгө олж ирээд авч болох уу. Ээ эгчээ тэг л дээ. Гуйж байна шүү дээ” гээд учир зүггүй шалах юм. Үнэхээр баар хаах үед буудлын хөл хөдөлгөөн эхэлдэг юм байна. Хэд хэдэн хос цагийн мөнгө төлөн өрөөнд ороод нөгөөх ажлаа амжуулаад цаг ч болохгүй гарч одох юм. Тэдний дуу чимээ тодоос тод сонсогдох аж. Ресепшин энэ бүхэнд бүр дасал болжээ. Цагаар орсон өрөөнүүдийг хурдан цэвэрлэж амжаад дараагийн хүнийг хүлээх юм.
.jpg)
Нялх амрагууд
Шөнийн 23.20 цагийн үед ЕБС-ийн бололтой жижигхэн охин орж ирлээ. Тэрбээр нэг ортой өрөө асуув. Ресепшин сурсан зангаараа “Хэдүүлээ юм. Бичиг баримтаа үзүүл дээ” гэж асууж шалгаав. Тэр охин “Хоёулаа яваа. Хоногоор авах гэсэн юм. Эгчээ надад бичиг баримт байхгүй ээ. Гэрийнхэнтэйгээ муудалцаад хонох газар байдаггүй ээ. Тэгээд найзтайгаа ханьтай цуг хонох гээд л..” гэв. Ресепшин “Тэгээд найз чинь яагаад орж ирэхгүй байгаа юм” хэмээн асуув. Охин “Аан тэр ичээд байгаа юм аа” гэлээ. Найз хөвгүүн нь ичингүйрсэн бололтой, нүүрээ даран найз охиныхоо ард нуугдах шахуу өрөө руу орлоо. Би тэр хөвгүүнийг дотроо үнэлж. “Овоо шүү. Манай хөвгүүдийн нэг нь ч гэсэн хүүхдээрээ байна даа” гэж бодож ресепшинд хань бараа болон суув. Гэтэл тэд өрөөнийхөө хаалгыг хааж амжилгүй шахам, үнсэлцэн, үнгэлдэж гарлаа.
Урилгагүй зочин
Шөнө дунд хаалга тогших чимээнээр сэрлээ. Хаалга нээтэл огт танихгүй урилгагүй зочин зогсож байв. Алмайрсан намайг мэндэлж ч амжаагүй байхад өрөөнд орж үүд даран зогслоо. Тэрбээр” Та хоногоор авах уу. Цагаар авах юм уу” гэв. Би тулгамдан балмагдаж яах учраа олохгүй аан юу гэж ээрч муурлаа. Тэгээд хэд гэж байгаа юм бэ” гээд асууж орхив. Бүсгүй “Цагийн 80 мянга, хоногоор бол 150 мянга” гэж нэг амьсгаагаар дуржигнуулав. Би “Арай үнэтэй байна. Ерөөсөө авахгүй болилоо” гээд түүнийг гаргахын түүс боллоо.
Бүсгүй “Ах аа цагаар арай хямд тохирч болно шүү дээ” гэсээр өрөөнөөс хөөгдөн гарав. Ресепшин бид хоёрыг их гайхсан шинжтэй харж зогсоно. Бүсгүй “Шал тэнэг юм аа. Ямар мангар амьтан бэ. Муу гаж донтон, садист” гэж үгэлсээр буудлаас гарч одов. Ресепшин “Яасан таалагдсангүй юу. Уг нь дажгүй л охин шүү дээ. Чамайг хүүхэн асууж сураглаад байхаар чинь шилж байж дуудсан юм” гэв. Би худал жүжиглэн “Үүнээс өөр олигтойхон хүүхэн байхгүй юм уу” гэлээ. Ресепшин “Уг нь байдаг юм аа. Улаанбаатар хот руу мөнгө хийхээр явчихсан байна аа. Чамд дээд зэрэглэлийн хүүхнүүдийг авч дийлэх мөнгө байгаа юм уу. Чи арай нялх онгон охидын цонх хагалдаг гаж донтон биш биз” гэж асуув. Би “Өө үгүй, үгүй. Саяын хүүхэн надад ерөөсөө таалагдсангүй” гэж булзав. Миний нойр сэргэсэн болохоор ресепшин хүүхэнтэй нэлээн удаан “буу халан” ярилцав. Түүний ярианаас би олон зүйлийг сонсож, мэдэв. Буудлууд анх удаа үйлчлүүлж буй залуустай болгоомжтой харьцаж, манайд биеэ үнэлэгч байхгүй гэж хэлдэг юм байна. Харин тогтмол үйлчлүүлэгч найдвартай хүмүүстэй бол шууд харьцдаг аж.
Зүсэн зүйлийн ажилтай, ажилгүй хүмүүс биеэ үнэлэгчдийг худалдан авдаг гэнэ. Тэр битгий хэл томоохон бизнес эрхлэгч компанийн эзэд, аймгийн хэлтэс агентлагийн дарга нар хүртэл захиалгаар охид, хүүхнүүдийг шилж сонгон авдаг юм байна. Гэхдээ эдний буудалд хонодоггүй том зочид буудлууд руу аваад явдаг гэж ам алдав. Нүдээр хараагүй болохоор үнэн худлыг ёстой бүү мэд. Гэхдээ би түүний хэлсэн зүйлд итгэж байна. Ямарч байсан Дарханд биеэ үнэлэгчид байдгийг өөрийн нүдээр олж харлаа.
| ДАРХАН ХОТЫН ТЭР НЭГЭН ҮДЭШ |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |