-МОНГОЛД АМЬД ЯВАХ БАТАЛГАА АЛГА-
Монголд ер нь амьд явах баталгаа алга. Өглөө босоход л үхчихсэн байж мэдэх амьдралтай бид өдөр бүр нүүр тулж байна. Орой нь халуун ам бүлээрээ галаа түлж хоночихоод л өглөө нь сайжруулсан нэртэй хортой түлшиндээ угаартаж, хайртай дотнын хүмүүсээ алдсан өчнөөн зуун жишээ бий. Амьд сэрлээ гэхэд автобусаа хэдэн цагаар хүлээж, арайхийж түүндээ багтаад, тэгээд дахиад хэдэн цагаар түгжирч, замдаа осол аваарт орчихгүй бол сургуульдаа, цэцэрлэгтээ, ажилдаа арай хийн очно. Хувийн машинтай байлаа гээд амьдрал сайжирсан зүйлгүй, зам дээр зогсох хугацаа нь хэдэн цагаар нэмэгдэхээс цаашгүй. Автобус хүлээж цаг алдахгүй, дулаахан явахаас хэтрэхгүй. Өдөр бүр торгоно, ачна, хураана гэж “дарамтлуулж”, хотын төвөөр бол зогсоол олдохгүй, сав л хийвэл хэрүүл уруул, зодоон цохионтой учирна.
Орой нь ажлаа дуусгаад, арай хийн амжиж хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад, дахиад л автобусандаа, эсвэл машиндаа хэдэн цагаар түгжирч, гэртээ очоод, шөнөтэй уралдан ам мөлтөс хоолоо хийж идээд, шингээж ч амжилгүй орондоо орно. Өглөө нь дахиад л үйл явдлууд давтагддаг “үхлийн” тойрог адил амьдралтай, бид. Өдөр тутам идэж байгаа хоол, хүнсний аюулгүй байдал, амьсгалж байгаа агаар, хөрсний бохирдол, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын хүртээмж, амьдралын чанарын талаар бүр ярилтгүй. Өглөө босохоос үдшийн бүрий хүртэл бид амьдрахын төлөө, амьд үлдэхийн төлөө тэмцэж байна. Аз жаргалтай амьдралын талаар энд дурсах ч хэрэггүй.
Гэтэл өчигдөр ой гаруйхантай хүү өглөө нь аав, ээжийнхээ гараас хөтлөн цэцэрлэгтээ ороод, орой нь амьсгал хураачихсан харамсалтай үйл явдал, уй гуниг тохиолоо. Энэ бүхэн хэний буруу вэ? Ой гарантай хүүхдээ цэцэрлэгт явуулж, цалинтай ээж нэрээр доромжилж олгодог сарын 50 мянган төгрөг нь амьдралд хүрэхгүй болохоор арга буюу ажил хийсэн ээжийн буруу юу? Эсвэл хүний жаахан үрийг хооллож, ундалж, асарч чадна хэмээн ам өгч, авч үлдэж, төлбөр мөнгийг нь авсан хэрнээ амьсгал хураасныг нь мэдээгүй багш ээжийн буруу юу. Бас л нэг хүүхдийн ээж амьдралын эрхээр гэр цэцэрлэг ажиллуулж, ажлынхаа хажуугаар хүүхдээ сургуульд нь хүргэж өгдөг байж. Мэдээж багш нарын хариуцлагагүй байдлыг энд дурдахгүй өнгөрч болохгүй. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр биднийг өнөөдөр тамаас дутахгүй амьдруулж байгаа, өөрсдөө эрх мэдэл, албан тушаалд ойрхон байдлаа ашиглаж, төсөв, тендер, тусгай сангууд гээд цөлмөж болох бүхнийг цөлмөж, хэдэн ч сургууль, цэцэрлэг барих хэмжээний хэдэн тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөтэй болж, өрмийг нь хуу хамж авчихаад, хусмаар нь нийгмийн асуудлыг шийдэх гэж жүжиглэж байгаа төр засагт буй “хувалзнууд”-ын буруу.
Хэрэв өнөөдөр гэртээ хүүхдээ асарч байгаа ээжид нэг удаагийн сүү, тор живхний ч үнэ хүрэхгүй 50 мянган төгрөг өгчихөөд түүнийгээ “Цалинтай ээж” гэж пээдэлздэггүй, амьдралын наад захын хэрэгцээг нь хангах хэмжээний тэтгэмж өгдөг, үгүй ядаж хүнсийг нь өгдөг төр засагтай байсан бол ой гарантай хүү аав, ээжтэйгээ элэг бүтэн амьдарч байх байлаа. Эсвэл цэцэрлэг нь хүртээмжтэй, хүрэлцээтэй байсан бол ой гарантай хүүхдээ гэр хорооллын дундах гэр цэцэрлэгт явуулахгүй байлаа.
Ийм арчаагүй төр засагт ой гутаж байна. Угаартаж, осол, аваарт орж эндсэн мянга мянган хүүхдийн амийг Монголын төрөөс нэхмээр байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах Үндсэн хуулиар олгосон эрхийг маань хангаж өгөхийг шаардаж байна. Өглөө нь эсэн мэнд сургууль, цэцэрлэгтээ явчихаад орой нь амьсгал хураасан гэх харуусал төрүүлэм ийм мэдээг бид дахин сонсмооргүй байна. Хүүхдээ төрүүлэхээс, боловсрол эзэмшүүлэхээс, эрүүл мэндийн үйлчилгээ авахаас, эрүүл, аюулгүй орчинд амьдрахаас энэ бүхнийг эхлүүлмээр байна. Эрүүл мэндийн үйлчилгээ нь хүртээмжтэй, эмч нар нь гар хүрдэггүй, багш нар нь хүрэлцээтэй, хүссэн сургууль, цэцэрлэгтээ хүүхдээ хамруулж чаддаг нийгмийг бид шаардаж байна.
| ОЙ ГАРУЙХАНТАЙ ХҮҮГИЙН АМИЙГ МОНГОЛЫН ТӨРӨӨС НЭХЬЕ |
|
2026-09-26 08:28:24
Б.Солонго ”Айчи~Нагояа 2026”: Азийн наадамд хувийн амжилтаа шинэчиллээ
2026-09-26 08:09:40
Монгол Улсын таеквондо-гийн шигшээ баг Казакстан Улсыг зорилоо
2026-09-26 07:52:53
МОНГОЛЫН ШАТРЫН БАГ 2:2-ООР КАЗАХСТАНТАЙ ТЭНЦЛЭЭ
2026-09-26 07:30:00
М.Энхжаргал “АЙЧИ НАГОЯА-2026” Азийн наадмын эхний тулаандаа яллаа
2026-09-26 07:25:00
Хүүхдийн наадмаас өсвөрийн волейболын хөвгүүдийн баг алт, охидын баг мөнгөн медаль хүртэв
2026-09-26 07:20:00
Т.Сувд-Эрдэнэ пара жүдо бөхийн дэлхийн аваргын хүрэл медалийн төлөө барилдана
2026-09-26 07:15:00
Б.Номин Азийн наадмын 10.000 м-ийн зайд IX байрт орлоо
2026-09-26 07:10:00
Олон улсын хүүхдийн наадмаас боксчид 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ
2026-09-26 07:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өлзийтэй сайн
2026-09-26 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-26 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм дулаан байна
2026-09-26 06:00:00
2026-09-25 15:08:53
“АЙЧИ-НАГОЯА-2026” Азийн наадамд Б.Эрхэмбаяр IV байрт оров
2026-09-25 14:13:10
ХҮҮХДИЙН МЭС ЗАСЛЫН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ ШИНЭ ШАТАНД ГАРГАНА
2026-09-25 13:41:11
2026-09-25 13:40:10
Хоногийн хугацаанд хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 78 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-09-25 13:11:59
Б.Эрхэмбаяр Азийн ““Айчи-Нагояа-2026” наадмын финалын шатанд өрсөлдөнө
2026-09-25 12:34:13
ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЖЭЭ
2026-09-25 12:30:44
УВС-2026: МОНГОЛ, АМЕРИКИЙН АВРАГЧДЫН ХАМТАРСАН ХОТ ДОТОРХ ЭРЭН ХАЙХ, АВРАХ АЖИЛЛАГААНЫ ТАКТИКИЙН ДАДЛАГА БОЛЖЭЭ
2026-09-25 12:09:41
Циркийн “ROXIE” хамтлаг “Dushanbe-“The world of circus united hearts” мөнгөн цом хүтлээ
2026-09-25 11:45:59
Хятадын анхны дижитал метроны галт тэргийг Берлинд танилцууллаа
2026-09-25 11:11:08
Т.Өэлүн Азийн наадмын туялзуур сэлэмний төрөлд XIX байрт орлоо
2026-09-25 10:25:36
Э.Оюундарь гурвын харайлтад 12.39 м харайлаа
2026-09-25 10:16:46
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСАД АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙНЭ
2026-09-25 10:00:00
“АЙЧИ НАГОЯ-2026” АЗИЙН НААДАМД ГЯЛАЛЗСАН 17 НАСТАЙ Б.АНУНГОО
2026-09-25 09:34:51
Б.БАТБААТАР:Л.ЛХААСҮРЭН БАГШ ШИГЭЭ ҮНЭ ЦЭНТЭЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ХҮСДЭГ
2026-09-25 08:00:00
2026-09-25 07:28:45
Орос оюутнууд Монгол Улсын соёл түүхтэй танилцав
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:10:00
2026-09-25 07:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан байна
2026-09-25 06:00:00
ӨРНИЙН ЗУРХАЙ: Өнөөдөр таныг юу хүлээж байна вэ
2026-09-25 06:00:00
ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-09-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |