• Өнөөдөр 2024-04-20

Дөнгөж төрсөн эхийг углааш, халаадтай нь гаргасныхаа төлөө Я.СОДБААТАР, Т.МӨНХСАЙХАН ОГЦОР

2021-01-20,   4334

-Өвлийн хүйтэнд эх, хүүхдийг өмссөн хувцастай нь зөөх ч гэж дээ-

         Дөнгөж өглөөхөн амаржсан эмэгтэйг хүүхэдтэй нь коронавирусийн халдвартай хэмээн өвлийн хүйтэнд өмссөн халад, улавчтай нь, дэр тэврүүлэн ХӨСҮТ рүү тусгаарлахаар авч яваа бичлэгийг хараад өр зүрх өвдөж, ард түмнээ гэх өчүүхэн төдий ч сэтгэлгүй ийм төр засагтайдаа гомдов. Халдвар авах өндөр эрсдэлтэй, хүнд нөхцөлд байлаа ч эх, хүүхдэд нөмөргөчих ганц хөнжил өгөх чадалгүй төр засаг, УОК, ЭМЯ, эмнэлэг гэж байснаас байгаагүй нь дээр. Өлгийтэй жаахан үрээ хараад, бүл нэмж байгаадаа, эсэн мэнд амаржсандаа баярлаж суусан эхэд коронавирусийн халдвартай гэдгээ сонсох, өвлийн хүйтэнд хүүхдээ дагуулаад өмссөн хувцастайгаа эмнэлгээс гарах ямар байсан бол...

            "Надад гадуур хувцас байхгүй шүү дээ. Ядаж гэрээсээ хувцсаа авахуулмаар байна" гэж хэлэхэд нь албаныхан "Халдвар авчихаад юу  яриад байгаа юм. Дуугүй дагаад яв, хурдал" гэж зандарсан гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Ийм үг сонсоод хэд хэдэн оёдол тавиулсан, өөрийгөө арай чүү даах тэнхэлтэй бүсгүй хэчнээн шаналсан бол...

            Дөнгөж төрсөн эх гам барьж, өвлийн хүйтэнд өмссөн хувцастайгаа гарах байтугай өрөөндөө салхи ч авахуулахгүйг хичээдэг монгол уламжлал байдаггүй биш бил үү. Эх, хүүхдийг тусгаарлахаар авч явсан машины хаалгыг тэднийг гарч ирэх хүртэлх хагас цаг орчмын хугацаанд онгорхой байлгасан, тэд цэв хүйтэн машинд суугаад хөдөлсөн гэдгийг газар дээр нь ажилласан сэтгүүлч мэдээлсэн. Хэрэв энэ үеэр сэтгүүлч очоогүй, бичлэг хийгээгүй бол эх, хүүхдийг тусгаарлахаар ингэж зөөж байгааг бид мэдэхгүй өнгөрөх байлаа.

            Иргэд үүнд бухимдаж байгааг мэдсэн УОК-ын дарга Я.Содбаатар ниргэсэн хойно нь хашгирдагийн үлгэрээр, сайн хүний дүр эсгэн, хариуцлагыг өөрөөсөө булцааруулан, Эрүүл мэндийн сайдад бүх хариуцлагыг тохоод авлаа. Тэрбээр "Нэгдүгээр төрөх эмнэлэгт амаржсан эхэд халдвар илэрч ХӨСҮТ-д шилжүүлэн тээвэрлэхдээ дэндүү хүнлэг бус харьцсанд УОК-ын даргын хувьд тухайн эмэгтэй болон түүний ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Гүйцэтгэл дээр алдаа гаргасан, хүнлэг бус харьцсан холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг Эрүүл мэндийн сайдад үүрэг болголоо. Бид хамтдаа аюулт цар тахалтай тэмцэж байна. Гэхдээ аливаа асуудалд иргэнтэй харьцахдаа хүнлэг ёсоор хандаж , ажилдаа сэтгэлээсээ хандах нь төр түмэндээ тангараг өргөсөн төрийн албан хаагчдын үүрэг гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Хэчнээн хүнд амаргүй цаг үед ч гэлээ хүн чанар, хүнлэг ёсыг алдаж болохгүй. Монголчууд бид хамтдаа л энэ цагийг даван гарна. УОК, ЭМЯ холбогдох төрийн байгууллагуудын гүйцэтгэл дээр гарч байгаа болон хүний хүчин зүйлээс шалтгаалсан алдаа гарч байгаад дахин уучлал хүсье. УОК иргэдийн санал бодлыг байнга сонсож ажиллаж байгаа бөгөөд цаашид ч хамтран ажиллана гэдгээ илэрхийлж байна" хэмээн фэйсбүүк хуудсаараа мэдэгдлээ. Уучлал гуйх нэрээр тэрбээр иргэдийнхээ санал бодлыг цаг алдалгүй сонсож, хамтран ажиллаж байгаа гэдгээ хэлээд, магтаад амжиж. Хэрэв иргэдтэйгээ тийм ойр ажилладаг байсан бол өнөөдөр ийм үйл явдал гарахгүй байсан юм. УОК иргэд байтугай сэтгүүлчдийн эх сурвалжаас авсан баримтаа баталгаажуулах гэсэн дуудлагад ч хариу өгдөггүй шүү дээ.  

            Хэн нэгэнд сахилгын арга хэмжээ авах, хариуцлага тооцох төдийхнөөр энэ бүхэн дуусах учиргүй. Тэр тусмаа тушаал биелүүлсэн энгийн ажилтан бүр ч буруугүй. Харин хариуцлагагүй ажиллаж, доорх хүмүүстээ үүрэг өгч чадаагүй, эх, хүүхдийг өвлийн хүйтэнд өмссөн хувцастай нь зөөсөн УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар огцрох ёстой.


Дөнгөж төрсөн эхийг углааш, халаадтай нь гаргасныхаа төлөө Я.СОДБААТАР, Т.МӨНХСАЙХАН ОГЦОР
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 19
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 17:20:24
    Irgen: Ingebed eagliin setguulch yu hiij yavsan yum be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-21 16:50:18
    Zochin: Ene bol tuhain emnelegiinhenii 100 huwiin buruu tusgaarlah uruu emneleg bolgond bgaa feed l yariad bsan ter uruunduu turtusgaarlaad hunee hamgaalj huwtsas hunariig no umsuulehgui tend ajilllaj bgaa emch ajilchidiinburuu zaawal said ni ochij baij huwtsaslsh estoi bsan uu ajliin uyaldaa holboo baihgui bgaagiin neg tod jishee ene odootegeed uls iron ene hetsuu tsagued udirdlagagui bolj erunhiisaid ni tugjil shig ami amia bodooroi feed uls ornoo hayad zugtlaa ene bol emgenel tur zasgiin udirdlaga um bol ajliin uyaldaa holboo goo saijiruulj ajillah heregtei um bishuu. Ene bol eh ornoosoo urawsan here g. Odoo zasgiin gazariigdahin baiguulahad tsag hugatsaa hurungu mungu nuguu heelihahuuli chinii minii hun feed l ehoron min dahiad l elgeeree. Hewteh bolchihloo shuudee
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 20:53:43
    Тунгалаг: Оргоо амаржих газар халдвартын эмнэлэгийн удирдлага анхан дунд шатны эмч эмнэлэгийн ажилтнуудын буруу . Тэдний хvнд суртал ес зvйгvй байдал альч эмнэлэг дээр харагддаг. Сайд дарга нар огцрох шаардлагагvй юм
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 18:19:33
    Э-чимэг: ЭМСайд огцор
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 16:20:01
    Oyungerel: Emneleguud tusgaarlah bair beldeegui bga ni uok, emy buruutai, bas Emnelegiin emch, ajiltnuudad togtson hunleg bus, setgelgui hariltsaanii Heviin uzegdel bolson ni ene baidlaar ilerch bn.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 15:51:37
    irgen: Hurelsuhee naad hed chin ymarch chadvar.bolovsrolgui n olon udaa eersdiigee notolloo.Odoo boloo uom bishuu.Sodbaataraas yagaad aigaad bdg uomuu.119 sait.tovchoon deer hunii ami.Enhsaran suvilal.kargond nuugdaj irseng tusgaarlaagui.Odoo shuud Sodbaayar.Menhsaihan.Sumiya naraa zailuul.Hurelsuh amnaasaa zerj ajillah uom.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 15:51:37
    irgen: Hurelsuhee naad hed chin ymarch chadvar.bolovsrolgui n olon udaa eersdiigee notolloo.Odoo boloo uom bishuu.Sodbaataraas yagaad aigaad bdg uomuu.119 sait.tovchoon deer hunii ami.Enhsaran suvilal.kargond nuugdaj irseng tusgaarlaagui.Odoo shuud Sodbaayar.Menhsaihan.Sumiya naraa zailuul.Hurelsuh amnaasaa zerj ajillah uom.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 15:06:57
    хүн: төрүүлсэн эмнэлгийн эмч ажилчидийн буруу шүүдээ.. энэ хүнийг зөөх гэж байхад очсон сэтгүүлч ч гэсэн иргэн хүний үүднээс яаагад хувцасыг нь өмсгөх талаар хэлж болохгүй гэж...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:59:10
    зочин: ..хамтарч ажиллаж байгаа байдал... ийм байна.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:51:12
    Ззз: Эмч нарын өөрсдийн ухамсар бхгүй болчихсон нь л харагдаж бна. Хүэий өвчин зовлонг ашиглаж гар хөл харж үзэмжээрээ эмчилдэг эмч нар маш их. Энэ удирдах түвшинд байгаа хүмүүс ньхяналт шалгалт, хариуцлага хүлээлгэх тогтолцоондоо анхаардаггүй мэдлэггүй чадваргүй болохоор л иймэрхүү ёс зүйгүй албан хаагч нар маш ихээр гарч ирж бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:47:48
    1234: Za humuus min alivaa ymand ul suirtai huletstei bgaachee dainii hajuugar dajin gegcher yu yuguil nohoi gahaidn hurhiin hunii sain saihan talig bas harj bgaach ard tumen min edger humuusin aldaa bj bolohch huvi humuusin hariutslagaas bolj ymar ih hor urshig garch bgaag humuus min eruul uhaanar bodoochee ene humuusig ortsruulaad zuger bolchihgui enees doloon dor ym bolno gedgiig uhaarach tal talaasn bodoj tungaatsgaal daa ard tumen min
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:36:25
    Mmm: ********
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 14:04:38
    Зочин: Угаасаа Содбаатар,Мөнхсайхан нар огцрох болсон дээр нь Сумъяабазар энэ3 г байхад коронотой тэмцэж чадахгүй энэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 12:53:36
    Tsegmid: Tuhain zuuvurluj bga emleg.ervvl mendiin saidiin buruu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 12:53:10
    Tsegmid: Tuhain zuuvurluj bga emleg.ervvl mendiin saidiin buruu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 12:23:20
    Зочин: Энэ нэг физдаг сайд болсноос хойш өвчин тахал ч дийлдэхээ байлаа хэл ам ч тасархаа байлаа үнэн тэнгэргүй хүн юмаа ухамсараараа ажлаа өгөөч чи угаасаа чадахгүй юм бна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 12:19:43
    Зочин: Ямар харгис хандлага вэ, хүн хүнээ хайрлах сэтгэл хаачаа вэ, холбогдох албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 10:57:37
    энхтайван: Энэ бичлэгийг хараад бараг итгэхгүй байна тэр ээж нярай 2 гам алдсанаа болоод насаараа өвчтэй болвол хэн хариуцах вэ энэ бол аль ч үед гарч байгаагүй гутамши
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-01-20 10:57:36
    энхтайван: Энэ бичлэгийг хараад бараг итгэхгүй байна тэр ээж нярай 2 гам алдсанаа болоод насаараа өвчтэй болвол хэн хариуцах вэ энэ бол аль ч үед гарч байгаагүй гутамши
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188