Монгол Улсад өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгийн дөрвөн суманд дэгдээд байгаа билээ. Малыг халдваргүйжүүлэх тус өвчний эсрэг вакцин одоогийн байдлаар манай улсад байхгүй байна. Тиймээс өвчин хурдацтай тархаж байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байлаа. Одоогийн байдлаар САТ-1 өвчнөөр хэчнээн мал өвчилж, устгалд оруулсныг мэргэжлийн хүмүүсээс тодрууллаа.
Баян-Өлгий аймгийн Алтай сумын нэгдүгээр багийн нутаг Хужирт хэмээх газар тавдугаар сарын 22-нд шүлхий өвчний тохиолдол илэрсэн. Улмаар аймгийн мал эмнэлгийн газраас үзлэг шинжилгээ хийж, Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори руу илгээхэд Монголд өмнө нь бүртгэгдэж байгаагүй шүлхий өвчний САТ-1 хэв шинж болох нь батлагдсан байна. Одоогоор аймгийн хэмжээнд хэчнээн мал өвчлөөд байгааг Баян-Өлгий аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн Б.Габидэнээс тодрууллаа. Тэрбээр “Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Алтай суманд шүлхий өвчний таван голомт бүртгэгдсэн. Одоогийн байдлаар 847 мал өвчилж, 1323 малыг устгалд оруулсан. Үүнд нэг тэмээ, 1040 үхэр, 132 хонь, 145 ямаа, таван нохойг устгалд оруулсан. Мөн голомтын бүсэд буюу эрсдэлтэй бүсүүдэд пост гаргаж, орон нутгуудийн орох, гарах хөдөлгөөнийг хязгаарласан. Шүлхийн САТ-1 хэв шинж нь өмнө нь манай улсад бүртгэгдэж байсан АО хэв шинжтэй ижил шинж тэмдэг илэрдэг. Тус өвчин нь БНХАУ-тай хиллэдэг сумдаар тархсан учир зэрлэг ан амьтнаар дамжиж Шинжаан Уйгараас орж ирсэн байж болзошгүй хэмээн үзэж байгаа. Мөн тус өвчний эсрэг вакцин манай улсад байгаагүй учир БНХАУ-руу захиалсан байгаа. Энэ долоо хоногт вакцин ирж, малыг бүрэн вакцинжуулснаар тус өвчнөөс салах боломжтой. Мөн саяхан Хөдөө аж ахуйн сайд баруун аймгуудаар явахдаа ОХУ-аас вакцин захиалсан гэдгээ илэрхийлсэн” гэв.

Харин ховд аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Д.Алтантуяагаас нөхцөл байдлын талаар тодрууллаа. Тэрбээр “Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд 1074 мал САТ-1 өвчнөөр өвчилж, 946 малыг устгалд оруулсан. Өвчин гарсан сумдын орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүсийн машиныг бүрэн ариутгаж байгаа. Мөн нүүрс тээвэр хэвийн үргэлжилж байгаа. Харин хүдрийн тээвэрлэлтийн түр зогсоосон. Аймгийн хэмжээнд найман газар пост гаргаж, иргэдийн хөдөлгөөнийг хянаж, өвчин тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өдөр бүр авч байгаа” гэв.

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй холбогдуулан Увс аймагт урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд шүлхий өвчний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дараах олон нийтийг хамарсан арга хэмжээг наймдугаар сарын 1-нийг хүртэл зохион байгуулахыг хязгаарлалаа.
Үүнд:
-Овооны баяр
-Ургийн баяр
-Баяр наадам
-Хурдан морины уралдаан
-Бооцоот адуучин
-Бусад олныг хамарсан арга хэмжээ
-Мөн аймаг, сум хооронд мал, амьтны шилжилт хөдөлгөөн хийхийг тодорхойгүй хугацаагаар хязгаарлаж байна.
Түүнчлэн, Ховд аймаг руу зорчих иргэд сумын Засаг даргын Тамгын газарт хүсэлт гарган, зөвшөөрлийн хуудас бөглөж зорчих боломжтой. Мөн Баян-Өлгий аймаг руу зорчих хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хориглож байна.
| Монголд анх удаа бүртгэгдсэн шүлхийн “САТ-1” өвчин Ховд, Баян-Өлгий аймгаар тархснаар 2269 мал устгажээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |