УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн амь насанд заналхийлсэн ноцтой хэрэг өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 16:40 цагийн орчимд гарчээ. Л.Энх-Амгалан сайд руу З.Совд гэгч залуу дайрч, нүүрэнд нь цохиж, хутгалах гэж оролдсон гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд Л.Энх-Амгалан ШУА-ийн харьяа Шинжлэх ухааны хүрээлэнгүүдээр явж, ажилтай нь танилцсан байна. Ингээд яамны гадаа ажлын хэсгийнхэнтэйгээ уулзаж, хэсэг зогссон байна. Үүний дараа машин руугаа явах үед тус яамны хашаан дахь модны араас нэгэн хүн гарч ирсэн гэнэ. Ингээд сайдтай хэсэг уулзаж байгаад нүүр рүү нь цохиж, хутгалах гэж оролджээ. Үйл явдал өрнөх үед сайдын зөвлөх болоод яамны ажилтнууд халдлагыг таслан зогсоож, Д.Совдыг араас нь тэвэрч авчээ. Ингээд цагдаа дуудаж, түүнийг саатуулсан гэнэ.

Өөр эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр “Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн утсанд Боловсрол шинжлэх ухааны яамны үүдэнд үл таних этгээд бусдыг хутгалах гэж оролдлоо. Яаралтай ир” гэсэн утга бүхий дуудлага өгсөн гэнэ. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн цагдаа нар очсон байна. Ингээд гэмт хэрэгтнийг саатуулж, хэргийн газарт үзлэг хийж, Л.Энх-Амгалан сайд руу дайрсан этгээдийн хутгыг эд мөрийн баримтаар хураан авчээ. Сайд Л.Энх-Амгалан болоод түүний зөвлөх, туслах ажилтан зэргээс хохирогч болон гэрчийн мэдүүлэг авсан байна. Мөн бусдын амь насанд халдах гэж оролдсон гэх үндэслэлээр З.Совд гэгчийг саатуулаад байгаа ажээ.
Боловсролын яаманд газрын дарга, Хүнс хөдөө аж ахуйн яаманд мөн л томоохон албан тушаал хашиж байсан тэрбээр өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр Хөвсгөл аймагт нэр дэвшиж байсан Д.Совд гэгч дээрх хэргийг үйлдсэн байна. Д.Совд нь Хөвсгөл аймгийн харьяат юм байна. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй тун ойр, түүний дэмжлэгтэйгээр яамдад томоохон албан тушаал хашиж ирсэн гэх мэдээлэл байгаа юм. Д.Совд нь сүүлийн хэд хоногт хүүхдүүдийг хүчээр вакцин хийлгэх гэж байгааг эсэргүүцэж, хэвлэл мэдээллийн хэрэгсэл болоод өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон нийтэд шүүмжлэлтэй мэдээлэл хүргэж байсан билээ. Мөн тэрбээр “Л.Энх-Амгалан сайд хүүхдүүдэд ковидоос урьдчилсан сэргийлэх вакцин хүчээр тарих гэж байна” гэх утга бүхий мэдээлэл олон нийтэд цацаад байсан юм.
Өнгөрсөн онд “Хүннү Эйр” ХХК-ийн инженерийн үүрэг гүйцэтгэгч Мэргэншагай онгоц хучиж байгаад хальтирч унан хүнд бэртэл авсан. Тэрбээр ГССҮТ-д гавлын яс нь цуурсан оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Дээрх осолтой холбоотойгоор түүний ах болох Д.Совд хэд хэдэн удаа хэвлэлийн хурал зарлаж байснаараа олны анхаарлыг татаж байсан билээ.
Л.Энх-Амгалан сайдын нүдний шил Д.Совдод цохиулахдаа хагарсан гэнэ. Мөн нүдний ухархай орчимд нь бага зэрэг шалбарч, нүдний шилний жижиг хэмжээний боолт маханд нь шигдсэнээс өөр хүнд бэртэл гэмтэл байхгүй гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын үзэж буйгаар Д.Совд хувийн өс хонзонгийн үүднээс Л.Энх-Амгалан сайдын биед халдаж, улмаар амь насыг нь хөнөөх гэсэн үйлдэл гаргасан байж болзошгүй гэх гомдлын мөрөөр мөрдөн шалгаж байна. Д.Совдоос яг одоо мэдүүлэг авч байгаа гэнэ.

| Сайд Л.Энх-Амгаланг хутгалахыг завдсан Д.Совдыг саатуулжээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |