Хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан 21 настай залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Талийгаач О гар утасны хулгайн хэрэгт сэжиглэгдэж байсан, дөрвөн сар цагдан хоригдсон байжээ. Түүний бие муудаж, Улсын гуравдугаар төв эмнэлэгт ухаангүй хүргэгдэж ирээд, 24 цагийн дараа амьсгал хураасан байна. Талийгаачийн ар гэрийнхэн хууль, хүчний байгууллагынханд гомдолтой байгаагаа илэрхийлж байна. Түүний эгч Д-тэй ярилцлаа.
-Гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Дүүгээ хамгийн сүүлд хэзээ эргэсэн байсан бэ.
-Дүүтэйгээ хамгийн сүүлд долдугаар сарын 8-нд уулзсан. Бид баяр, наадмаас өмнө дүүгээ эргэж очсон юм. Тэр үед бие нь зүгээр, бидэнтэй харилцаж, ярилцаж байсан. Гэтэл долдугаар сарын 22-нд гуравдугаар эмнэлэгт гэнэт ухаангүй хүргэгдэж очсон. Гуравдугаар эмнэлгийн эмч нараас бид дүүгээ эмнэлэгт ирснийг нь мэдэж, очсон. Миний дүүгийн зүрхний цохилт, даралт уначихсан, нүд нь бүлтэлзэж, ам нь ангайсаар байгаад л нас барчихлаа.
-Гэмт хэрэгт хэзээ холбогдсон бэ?
-Миний дүү гэмт хэрэг үйлдээгүй. Хүмүүс гэмт хэрэг үйлдсэн этгээд 461 дүгээр ангид хоригдож байхдаа нас барчихсан гэж ойлгоод байх шиг байна. Дүүтэй минь хамт явж байсан зүс таних залуу хүний гар утсыг хулгайлж, үүнээс болоод миний дүү гэмт хэрэгт сэжиглэгдэж эхэлсэн. Цагдаа нар “Тэр зүс таних залуугаа олж ир, уулзуулж өг” гэснээс үүдэлтэйгээр дүүг минь зодож, тамласан. Энэ оны нэгдүгээр сарын 23-нд миний дүүгээс мэдүүлэг авах нэрийдлээр Баянгол дүүргийн цагдаагийн эрүүгийн мөрдөгчид дуудсан. Ингэхдээ зодож, тамласан байгаа юм. Дүүг минь зодож, эрүүдэн шүүснийг бид гурван хоног мэдээгүй. Тэгээд хэд хоногийн дараа дүүг минь Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн найман мөрдөгч зодож, эрүүдэн шүүснийг мэдээд, бид тэднийг АТГ-т өгсөн юм. Хүний эрхийг ноцтой зөрчиж, бие махбод болон сэтгэл санаанд нь асар их хохирол учруулж байгаа хүмүүсийг шалгуулах нь зүйтэй гэж бодсон. АТГ-аас энэ хэргийг шалгаж, Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн зургаан эрүүгийн мөрдөгчийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, хүний биед хүрч, зодож, эрүүдэн шүүсэн нь тогтоогдсон. Миний дүүг гадуур шалгаж байснаа мөрдөгчдийг АТГ-т өгсний дараахан Ганц худагт 30 хоног цагдан хорьж, 100 мянган төгрөгөөр торгосон. Эдгээр мөрдөгч миний дүүг цагдан хоригдож байхад нь хянагчаар нь дамжуулж 20 гаруй хоног дарамталсан. Хянагч руу залгаад, утсаа чанга яригч дээр нь тавь гэж байгаад л дарамталдаг байсан байна лээ. Тэгээд 30 хоногийн дараа гарч ирээд, 20 гаруй хоног АТГ-т очиж чадаагүй. Дарамтлуулсан учраас айсандаа очиж чадаагүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрүүгийн мөрдөгчдийг АТГ-т өгсөн учраас миний дүүг дарамталж, зуусан гэсэн үг. Миний дүү хэлмэгдсэн шүү дээ.
-Дүү тань АТГ-т очиж мэдүүлэг өгсөн үү?
-Ганц худагаас суллагдаад 20 гаруй хонож байхад нь АТГ-ын мөрдөгч дүү рүү минь залгасан байна лээ. Мөрдөгч “Зургаан хүнийг нь тогтоосон. Хоёр хүнийг таниулах шаардлагатай байна. Та АТГ-т ир” гэж хэлсэн байгаа юм. Гэтэл миний дүүг АТГ-ын гаднаас Баянгол дүүргийн хоёр цагдаа бариад авсан гэсэн. Тэгээд хэлтэс рүүгээ авч яваад, дарамталж байгаад Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар руу шилжүүлсэн байгаа юм. Уг нь миний дүүд холбогдох хэргийг Чингэлтэй дүүрэгт шалгаж байсан. Гэтэл цагдаа нар Баянгол дүүргийн цагдаагийн газарт аваачиж, шалгасан байсан. Тэгээд тэр өдрөө Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хорих 461 дүгээр анги руу ачиж, 30 хоног цагдан хорьсон. 30 хоногийн баривчилгаа нь сунгагдаад 90 хоног болсон.
-Дүүгийн тань бие өвддөг байсан уу. Эмнэлэг рүү хүргэгдэхээс өмнө юу болсон гэнэ вэ?
-Долдугаар сарын 11-нд хэвлийгээр нь өвдөөд, хорих ангийнхаа эмнэлэгт хандсан юм байна лээ. Тэгээд эмнэлэгтээ хэд хоног хэвтсэн гэсэн. Гэхдээ бид бие нь өвдөж, эмнэлэгт хэвтсэн гэдгийг мэдээгүй. Хорих 461 дүгээр ангийнхан дүүгийн маань бие өвдсөн гэдгийг байцаагч, прокурорт нь мэдэгдсэн гэсэн. Гэтэл энэ хүмүүс нь эмнэлэг дээр ирэхдээ юу ч мэдээгүй байсан. Мэдэгдсэн гэдэг нь эргэлзээтэй байгаа, үнэндээ.
-Шүүх шинжилгээний дүгнэлт хэзээ гарах вэ. Урьдчилсан байдлаар ямар шалтгааны улмаас нас барсан гэсэн дүгнэлт гарсан бэ?
-Шүүх шинжилгээний дүгнэлт 14-21 хоногийн дараа гарна. Өчигдөр гуравдугаар эмнэлгээс зөөвөрлөж, шүүх шинжилгээний эмнэлэгт хүргэсэн. Эмч нар задлан шинжилгээ хийсэн. Урьдчилсан байдлаар амьсгалын ачаалалтай, хам шинж гэсэн байна лээ. Амьсгалах ямар ч боломжгүй байсан гэж байгаа юм.
-Ар гэрийнхэнд нь хорих ангиас мэдэгдсэн үү?
-Үгүй, гуравдугаар төв эмнэлгээс залгаж хэлсэн. Эмч залгаад “Дүү чинь 461 дүгээр хорих ангиас хүргэгдэж ирсэн. Энэ хүний зүрхний цохилтгүй мэдэгдэхгүй байна. Ийм ирсэн шүү” гэж хэлээд утсаа салгасан. Хорих ангидаа байгаа гэж бодсон бид санд мэнд эмнэлэг рүү очсон. Миний дүү 24 цаг үхэлтэй тэмцэж, эцэст нь амьсгал хураасан. Эмнэлгийн зүгээс "Ямар ч эмчилгээ хийх боломж байгаагүй. Шөнөжин зүрхний цохилт нь унаад, зүрх нь зогсоод сандаргасан. Биеийн байдал нь тогтворжиж байж эмчилгээ хийнэ" гэсэн. Даанч биеийн байдал нь тогтворжоогүй. Хүнийг тийм болгож эмнэлэгт хүргэчихээд албаныхан өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдэл хийж байгаад харамсаж байна.
-Эмнэлэгт очиход албаныхан байсан уу?
-Сэхээний тасаг руу хэр баргийн хүнийг оруулдаггүй шүү дээ. Ар гэрийнхэн нь дүүгээ харахын тулд эмч нарт нь хөөгдөн барин орж байхад хорих 461 дүгээр ангиас хоёр хүн орчихсон байсан. Ухаангүй, үхэл, амьдралтай тэмцэлдэж байгаа дүүгийн минь гарыг орноос нь гавлачихаад сахиад сууж байсан.
-Дүүг тань гадуур шалгах боломж байгаагүй юу?
-Миний дүүгийн холбогдсон хэрэг нь хөнгөн. Бид удаа дараа “Гадуур шалгаж өгөөч” гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл гадуур шалгах зөвшөөрөл нь миний дүүг нас барснаас нэг цагийн дараа гарсан байна лээ. Цагдаа нарыг АТГ-т өгснөөс болоод л миний дүүг цагдан хорьж, хоногийг нь сунгаад байсан.
-Дүүг тань зодож, тамласан гэх цагдаа нартай уулзсан уу?
-Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч Х гэдэгтэй нь ярьж “Чи миний дүүг зодсон байна. Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа хүнийг ингэж тамлаж, эрүүдэн шүүдэг юм уу” гэж асуухад инээгээд “Хөлөө хүрэх газар яваарай. Харна аа, чамайг” гэж хэлж байгаа юм даа.
-Энэ хүмүүс нь ажлаа хийж байгаа юу?
-Тийм ээ, энэ хүмүүс ажлаа хийгээд, үр хүүхэдтэйгээ сайхан амьдарч байна. Бид бүх шатны байгууллагад гомдолтой байна. Хууль хяналтын байгууллагынхан хэргийг үнэн зөвөөр шийдэж, бүх буруутай хүнд хариуцлага хүлээлгэж өгөөсэй гэж хүсэж байна.
| ГАР УТАСНЫ ХУЛГАЙН ХЭРЭГТ СЭЖИГЛЭГДЭЖ БАЙХДАА АМИА АЛДСАН ЗАЛУУГИЙН ЭГЧ Д: ДҮҮГ МИНЬ ҮХЭЛ, АМЬДРАЛЫН ЗААГТ ТАРЧИЛЖ БАЙХАД НЬ АЛБАНЫХАН ОРНООС ГАВЛАЧИХААД САХИАД СУУЖ БАЙСАН |
|
Гарцтай хэсгээр зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж, гэмтээжээ
2025-12-04 14:01:07
Х.НЯМБААТАР: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна
2025-12-04 13:01:18
УРТ ХУГАЦААНД МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ, МӨНГӨ УГААЖ БАЙСАН БҮЛЭГ ЭТГЭЭДҮҮДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЭН ШАЛГАЖ БАЙНА
2025-12-04 12:14:54
Эх, хүүхдийн нэрэмжит барилдаан болно
2025-12-04 11:41:04
Дунд ангийн сурагчдыг танхимаар хичээллүүлэх шаардлагыг Боловсролын сайдад хүргүүлжээ
2025-12-04 11:06:51
"Бөртэ чоно"-ын эзэд арванхоёрдугаар сарын 10-нд тодорно
2025-12-04 09:55:38
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1577 албан тушаалтныг хамруулав
2025-12-04 09:41:58
Өсвөрийн жүдочид ОХУ-ын лигийн тэмцээнд явлаа
2025-12-04 09:11:06
Жүдочид “Токио Их дуулга 2025”-ыг зорилоо
2025-12-04 08:56:48
АРДЫН НАМААС "ГОЛОГДОГСОД" ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИАР НАМЫНХАА ЭСРЭГ АЖИЛЛАДАГ ХАР ТҮҮХЭЭ ДАВТАХ УУ
2025-12-04 07:00:00
ЗУРААЧ Б.ОТГОНТҮВДЭН: МИНИЙ ЗУРСАН “БАЯНГОЛ” РЕСОРТЫН ТААЗНЫ ЗУРАГ ШИГ ТОМ ЗУРАГ МОНГОЛД БАЙХГҮЙ
2025-12-04 07:00:00
ОНЫ ОНЦЛОХ 10 ЗАЛУУ УРАН БҮТЭЭЛЧ
2025-12-04 07:00:00
АВЛИГА АВЧ БАЙГААД АТГ-ЫНХАНД БАРИГДСАН ТАТВАРЫН БАЙЦААГЧ А.БАДАМ 10 ОРОН СУУЦ, ХОЁР СПОРТ ЦОГЦОЛБОР НУУСАН БАЙЖЭЭ
2025-12-04 07:00:00
ОРОН ГЭРГҮЙ, СОГТУУ ЭТГЭЭДИЙН ШАТААСАН БАЯНБҮРДИЙН ТОЙРГИЙН ХӨШӨӨГ ДӨРВӨН ЗАМЫН УУЛЗВАР БОЛГОХООР БОЛЖЭЭ
2025-12-04 07:00:00
Э.АМИРЛАН: "ХАДАМ ЭЭЖ" КИНОНЫ ЭМЭЭТЭЙ ХЭСГИЙН ЗУРАГ АВАЛТ БҮР ДЭЭР ӨӨРИЙНХӨӨ ЭМЭЭГ САНАЖ, ОЛОН ЗҮЙЛ ХИЙЖ ӨГӨХИЙГ ХҮССЭН
2025-12-04 07:00:00
СУРВАЛЖИЛГА: ТОМУУ ДАЛИМДУУЛСАН ЭМИЙН ҮНЭ ТЭНГЭРТ ХАДЖЭЭ
2025-12-04 07:00:00
С.ТУЯАЦЭЦЭГ: Надад бусдаас илүү бяр, тэнхээ байхгүй. Би туухайг зөв техник, гүйцэтгэлээр л өргөдөг
2025-12-04 07:00:00
НЗДТГ: “Дараа жил утаа багасахгүй бол гэр хорооллын айлуудыг хотоос нүүлгэнэ" гэдэг худал мэдээлэл
2025-12-03 15:59:29
УЛСЫН ХИЛЭЭР ХУУЛЬ БУСААР МАНСУУРУУЛАХ БОДИС НЭВТРҮҮЛСЭН БҮЛЭГ ЭТГЭЭДИЙГ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГААС ИЛРҮҮЛЖЭЭ
2025-12-03 15:39:50
Т.АУБАКИР: Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулна
2025-12-03 15:39:42
“Pro” театрынхан “Ид шидийн орон”-ы хүүхдүүдэд “Щелкунчик” жүжгээ үнэ төлбөргүй үзүүлнэ
2025-12-03 15:32:35
С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан
2025-12-03 15:02:22
2025-12-03 14:50:14
Битүүмжээ алдсан хуучин зуухтай айлуудын зуухыг шинээр сольж, суурилуулж байна
2025-12-03 14:46:24
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг энэ сарын 18-нд олгоно
2025-12-03 14:41:50
“Милан Кортина-2026” өвлийн олимпын наадмын бамбарыг асаалаа
2025-12-03 12:04:53
Суудлын автомашин мотоциклтэй мөргөлдсөний улмаас нэг хүн гэмтжээ
2025-12-03 11:21:21
ЦУОШГ: Энэ өвөл төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно
2025-12-03 11:17:20
Монгол Улс хиймэл оюун, их өгөгдлийн ур чадвар олгох гурван жилийн хөтөлбөрийг Оракл компанитай хамтран хэрэгжүүлж эхэллээ
2025-12-03 09:46:30
Нийслэлд таван ДЦС, нэг дулааны станц жилд 5.8 сая гаруй тонн түүхий нүүрс түлдэг
2025-12-03 09:42:54
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 90 гомдол, мэдээллийг хянан шалгав
2025-12-03 09:34:40
ХАЙР ГЭГЧ АМЛАСАН АМЛАЛТДАА ЭЦСЭЭ ХҮРТЭЛ ХҮРЧ ДУУСАХЫН НЭР АЖЭЭ…
2025-12-03 08:24:06
Б.Энх-Оргил “ONE Championship” холбооны аваргын төлөө тулалдана
2025-12-03 08:22:09
2025-12-03 07:48:48
ХВАСА: “GOOD GOODBYE” ДУУГААРАА ЗӨВХӨН ХВАСА БИШ, ДОТООД ЕРТӨНЦИЙНХӨӨ АН ХЕЖИНИЙГ ХАРУУЛЖ БАЙГАА ЮМ
2025-12-03 07:41:38
26 ЖИЛ ХҮЛЭЭГДСЭН ГЭР БҮЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ УИХ-ЫН БОСГО ДАВАХ УУ
2025-12-03 07:00:00
Д.ЦЭЦЭНГОО: LITTLE MISS WORLD 2025 ТЭМЦЭЭНИЙ ЯЛАГЧ, АЛТАН ТИТМИЙН ЭЗЭН ГЭЭД МИНИЙ НЭРИЙГ ДУУДАХАД ЯГ ЗҮҮД ШИГ САНАГДСАН
2025-12-03 07:00:00
Д.НОМИНЧУЛУУН: Би Чөлөөтийн анхны эмэгтэй тамирчин, Ардын багш Х.Намшир багшийн анхны шавь юм шүү дээ
2025-12-03 07:00:00
БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ЗЭЭЛЭЭ ТӨЛӨӨГҮЙ УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭБОЛДЫН “ЧЕНЖ” НАЙЗ Б.ЭНХТӨР ГЕОЛОГИЙН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨВ” ТӨҮГ-ЫГ “ЭЗЭГНЭЖ” БАЙНА
2025-12-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |