“Шүүх шинжилгээгээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн хариу гараагүй”
Угаарын хийн улмаас 54 настай эмэгтэй О нас барж, 55 настай эрэгтэй Т, 68 настай эрэгтэй Н нарын биеийн байдал хүнд, УНТЭ-т хэвтэн эмчүүлж байгаа. Уг хэргийн талаар сурвалжлахаар Чингэлтэй дүүргийг зорив.
Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар угаартсан иргэд Чингэлтэй дүүргийн IX хороонд амьдардаг бөгөөд үүний дагуу тус хороо руу очлоо. Хорооны зохицуулагч эмэгтэй “Цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гэр нь Тасганы овоо чигтэй байдаг” гэв. Түүний ийн хэлсний дагуу ойр хавийн айлаас сураглаж явсаар талийгаачийн гэрийг олж, ойролцоох дэлгүүрийн эмэгтэйгээс уг хэргийн талаар асуутал
“Гэрт нь хүн байхгүй байх. Төрсөн ах болон нөхөртэйгөө гурвуулахнаа амьдардаг. Охин нь Японд ажил хийж байгаа. Өнгөрсөн жил явсан байх. Охинтойгоо цуг жижиг мухлаг ажиллуулж байгаад гадаад руу явснаас нь хойш мухлагаа ажиллуулахаа больсон. Талийгаач энд амьдраад удаж байгаа. Бид ойрхон амьдардаг учир манай дэлгүүрээр байнга орж ирдэг юм. Нас барсан шалтгааныг нь угаарийн хийн улмаас гэж тогтоож байна лээ” гэв.
Талийгаачийн гэрт нь очтол хашаанд нь хоёр эсгий гэр байх бөгөөд түүний амьдардаг байсан гэрийн өрх нь татаастай, тоононынх нь цонх сааралтаж харагдав. Гэр бүлийнхэн нь байхгүй байлаа. Хашаанд нь түрээслэн суудаг айлын 30 эргэм насны эмэгтэй Ю бидэнд хаалга тайлсан юм. Тэрбээр “Гэрийнхэн нь уржигдар ирсэн. Одоо байхгүй байна. Бүгд шүүх эмнэлэг рүү явцгаасан. Уржигдар орой 18.00 цаг өнгөрч байсан байх. Тэр үеэр түргэний машин ирэхэд талийгаач нас барсан байсан.
Түргэний эмч нар юу гэж хэлснийг сайн мэдэхгүй байна. Том ах нь нөхөр болон ахыг нь сахиж байгаа. Тухайн үед архи, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь анзаараагүй. Бага зэрэг уудаг ч байнга бол биш. Би гэр бүлтэйгээ хамт хашааг нь түрээслэж суудаг. Эднийх ганц охинтой. Талийгаач өөрөө ажил хийдэггүй. Гэртээ суудаг. Ирэх даваа гарагт талийгаачийг гаргана гэсэн” гэв. Одоогоор талийгаачийн нөхөр болон төрсөн ахынх нь биеийн байдал хүнд УНТЭ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа.
Уг хэргийн талаар Нийслэлийн онцгой комиссоос өнөөдөр мэдээлсэн бөгөөд тэр үеэр НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Өчигдөр буюу энэ сарын 21-нд Чингэлтэй дүүрэгт 54 настай эмэгтэй О, 68 настай эрэгтэй Н, 55 настай эрэгтэй Т нар угаарын хийд хордлоо гэх дуудлага өгсөн. Тэд тухайн үед согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учраас Цагдаагийн байгууллага шалгаж байгаа” гэсэн юм.
Тэгвэл талийгаачийн гэр бүлийн эмэгтэй “Шүүх шинжилгээгээр архи, согтууруулах ундаа хэрэглэсэн гэсэн хариу гараагүй. Төрсөн ах болон нөхрийнх нь нэг нь дуудлага өгсөн юм билээ. Биднийг гэрт нь очиход өрх нь бүтээлттэй байсан” гэсэн юм.
Шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа бөгөөд өдийг хүртэл цөөнгүй олон хүн амь, амьдралаа золионд гаргав. Угаартсан иргэдийн нас барсан шалтгааныг холбогдох мэргэжилтнүүд өрхөө бүтээсэн, яндангаа авсан гэх зэргээр тайлбарлаж байгаа. Гэвч түүхий нүүрс хэрэглэдэг байсан үед иргэд өрхөө бүтээсэн ч, яндангаа авсан ч нүүрсний утаа униар, угаарт амиа өгдөггүй байлаа.
Мөн гэр хорооллын иргэд гал түлэх туршлагагүй, аль эсвэл цэцэрлэгийн хүүхдээр галаа түлүүлж байгаа зүйл биш юм. Харин шахмал түлш хэрэглээнд нэвтэрснээс хойш олон иргэн угаарын хийн улмаас нас барж байгаа нь өрхөө бүтээсэн эсэхдээ гол биш, шахмал түлшинд гол асуудал байгааг илтгэж байгаа юм.
| Угаарын хий дахин нэг хүний амийг авч одов уу |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |