Тэнүүн-Огоо компанийн автобус өнгөрсөн зургадугаар сарын 8-нд осолдож, жолооч нь хүнд гэмтсэн талаар бид мэдээлсэн. Тодруулбал, тус компанийн Шадивлангийн эцэс-“Чингис СООСЭ” дээд сургууль буюу 22 дугаар чиглэлийн автобус Чингэлтэй дүүргийн XIX хороо, Шадивлангийн I гудамжны хашааг мөргөсөн осол гарсан. Тухайн үед автобус оройн ээлжээсээ бууж, бааз руугаа явах замдаа ийн осолдсон юм. Азаар хүний амь нас эрсдээгүй ч жолооч маш хүнд бэртэж, өдийг хүртэл хагас, дутуу ухаантай байгаа аж. Осолд орсон жолооч дөрвөн хүүхэдтэй эмэгтэй жолооч бөгөөд тус компанид ажиллаад 10-аад жил болсон. Тэрбээр төрөөд ээлжийнхээ амралтыг авч, жил гаруйн дараа ажилдаа орсон ч гурав хоноогүй байхад нь энэ аймшигт осол гарчээ. Тухайн үед автобус тоормосгүй болсноор осол гарсан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байв. Харамсалтай нь жолоочийн буруугаас болж осол гарсан хэмээн хэргийг хаах шийдвэр гаргасан байна. Энэ талаар түүний төрсөн дүү Ц.Амарсайханаас тодрууллаа.
-Дөрвөн сарын өмнө осолд орсон эгчийн тань биеийн байдал ямархуу байна вэ. Ухаан орсон уу?
-Эмч минь одоо Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хэвтэрт, байнгын асаргаатай, амьсгал нь үе үе тасалдаад сайн амьсгалж чадахгүй байгаа. Үүнээс нь болоод хоолойг нь маш том зүссэн. Маш олон гуурстай, хоолоо гуурсаар идэж байна. Уг нь дотроо ухаантай байгаа. Гэхдээ юу ч ярьж чадахгүй. Бүх бие нь маш их хавантай байна. 100 гаран кг жинтэй байсан. Эмч нарын хэлж буйгаар жин нь одоо бараг 50 гаран кг болсон гэсэн. Гэхдээ энэ нь хавангаасаа болоод биеийн жин нь огт мэдэгдэхгүй байгаа. Одоо уушги нь бяцралттай, амьсгалах хоолой нь хоорондоо наалдсанаас болоод амьсгал нь тасалдаад байгаа юм. Уг нь өнөөдөр төрсөн өдөр нь юм л даа. Одоо 38 нас хүрч байгаа. Сая хүргэн ах бид хэд төрсөн өдрийн бэлгийг нь оруулж өгөөд гарч ирлээ. Ер нь байнгын сахиуртай байдаг. Манай ээж, аав, хүргэн ах, хадам ах нь гээд хаяа би сахидаг юм.


-Одоо ямар эмчилгээ хийлгэж байгаа вэ?
-Удахгүй хоолойны сетик тавих хагалгаа хийх юм. Хоолойд тавьдаг тэр сетик нь Монголд байдаггүй юм байна. Солонгос руу захичихаад тэрийг нь хүлээгээд байж байна. Гэхдээ тэр сетк нь ирсэн ч улсын эмнэлэгт энэ хагалгааг нь хийдэггүй юм байна. Хагалгааны зардалд 50 сая төгрөг шаардлагатай гэсэн. Хагалгаа хийлгэчихвэл амьсгал таталдах нь гайгүй болно гэж эмч хэлсэн. Гэхдээ хагалгаа үр дүнтэй болоход эсэхийг эмч нар хэлж мэдэхгүй гэсэн. Дөрвөн сарын турш бид тасралтгүй эмнэлгээр явсан. Хэд хэдэн эмнэлэгт хэвтлээ. Хамгийн сүүлд Бриллиант эмнэлэгт 2-3 удаа дурангийн хагалгаанд орсон. Бүгд амжилтгүй болсон. Энэ удаагийнх хамгийн сүүлийн арга нь.

-Ослын дараа хэр удаан ухаангүй байсан юм бэ?
-Нэг сар ямар ч ухаангүй байсан. Осолд орсны дараа нь нүд халтирам байсан. Эрүү нь мултраад дээшээгээ гарчихсан, бүх үүдэн шүд нь хугарсан, баруун гар нь хоёр, зүүн гар нь нэг, хөл нь хугаралттайгаас гадна 24 хавирганых нь 22 нь хугарсан байв. Мөн уушги нь бяцарсан, тархиндаа цус харвалттай, бүх биеэр нь шилний хагархай орчихсон, уруул, чих нь сэтэрчихсэн байсан. Толгой нь гурван хэсэг хагарсан. Үсэндээ дарагдаад мэдэгдэлгүй маш удаан явсан. Ухаангүй удаан сар хэвтсэн учраас хэд хэдэн газар цоорсон. Үүнийг нь эмчлүүлээд одоо арай л дээрдсэн дээ.
-Ослын шалтгааныг тодруулсан уу?
-Замын цагдаагаас хэргийг нь хаачихсан. Уг нь эмчилгээ хийлгэснийхээ дараа эгч хэсэг ухаан орсон юм. Ярьж чаддаг болсон. Тэр үед нь эгчээс минь ямар ч мэдүүлэг аваагүй байж хэргийг хаачихсанд гомдолтой байна. Ингэхдээ Монгол Улсын нутаг дэвсгэрийн замын хөдөлгөөний нэгдсэн журмын 12.3-т зааснаар жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас осол гарсан гэж үзсэн байгаа юм. Гэхдээ тормос нь барихгүй осол гарсан.
Тухайн өдрөө тоормос нь барихгүй хашлага мөргөсөн гэсэн. Ингээд бааз дээрээ гурперээ янзлуулахаар очихдоо “Давхар тоормосоо янзлуулъя” гэж инженертээ хэлсэн байгаа юм. Тэгсэн инженер нь “Өдөржин засуулчихаад эвдрэлийг нь засаад өгчихлөө болоо юм биш үү, гар” гэж хөөсөн гэсэн. Дараа нь ээж, хүргэн ах хоёр очиж уулзахад засварын инженер нь “Хоолонд орчихоод гараад ирэхэд явчихсан байсан шүү дээ. Намайг яв гэж хэлсэн ч автобус нь эвдрэлтэй байхад тэр хүн явах ёсгүй байсан” гэж хэлсэн байна лээ. Тэгэхээр хөөсөн нь үнэн болж таарч байна. Мөн хамт ажилладаг жолооч нар нь хүртэл тоормос нь ажиллахгүй байсан гэдгийг хэлж байгаа. Яг тухайн үед ээлжнээсээ хамт бууж байсан жолооч нь “Уруу газар руу хар эрчээрээ миний урд тал руу орж, тоормосных улаан гэрэл нь асаад байсан ч зогсохгүй байсан. Ядаж намайг мөргөөд зогссон бол бага гэмтэх байсан юм” гэсэн.
Тэр өдөр эгч над руу яриад “Мөнгө шилжүүлээд өгөөч ээ. Бааз руу орж, автобусаа засуулах гэсэн юм. Инженертээ ундаа ч болтугай аваад орохоос” гэж ярьсан. Тэгэхээр тодорхой дарамт шахалттай, түүнээсээ айдаг, ямар нэг ар өврийн хаалга найраа хийхгүй бол хөдөлдөггүй, юмыг нь хийж өгдөггүй гэдэг нь харагдаж байгаа юм.
-Компанийн удирдагууд та бүхэнтэй холбогдсон уу?
-Гэмтэлд сар гаран болсны дараа бие нь дээрдэж гэртээ долоо хоносон. Энэ үеэр нь компаниас “Оточ манал” эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээний зардлыг нь даасан. 10 хоногийн эмчилгээний зардал нийт 600 мянган төгрөг өгсөн. Мөн гэмтэлд байх хугацаанд нь сахиур хийж байсан хүмүүст таван порц хоол авчирч өгдөг байсан. Осол гарсны дараахан компанийн удирдлагууд “Хүнээ босгох бүх арга хэмжээг авна. Цагдаагийн байгууллагаас хэргийг шалгаж байгаа” гэж байсан. Гэтэл хэрэг хаагдсаны дараа “Манай байгууллага ашгийн төлөөх байгууллага биш. Улсын ажлыг гүйцэтгэж байгаа. Иймд нөхөн төлбөр олгох боломжгүй” гэсэн тайлбар өгсөн. Ослын дараа бидэнд долоон сая гаруй төгрөг өгсөн. Гэхдээ энэ мөнгөний тав гаруй саяыг нь ажилчдаасаа ёэтгэлийн хандиваар цуглуулж өгсөн гэсэн. Тэрийг нь компанийн мөнгө гэж өгсөн. Маш их эм, тариа, эмчилгээний мөнгө орж байгаа. Энэ бүхнийг бид өөрсдөөсөө гаргаж байна.
-Ар гэрийнхэн нь ямар байгаа вэ. Хүүхдүүдийг нь хэн харж, асарч байгаа вэ?
-Хүргэн ах уг нь сургуулийн хамгаалалтын албанд ажилладаг, хажуугаар нь таксинд явдаг байсан. Гэхдээ одоо ажил хийх ямарч боломжгүй байгаа. Эгч минь дөрвөн хүүхэдтэй. Хамгийн бага нь ой есөн сартай, гурав, найман настай хүү, 13 настай нэг охинтой. Том охин нь юмны учир ойлгодог болчихсон учраас хичээлийнхээ хажуугаа дүү нараа харна. Маш их шаналж байгаа. Хамгийн бага хоёр нь үүдэн шүднүүд нь унаад, үсээ хусчихсан ээжийгээ хараад танихгүй айгаад, очихгүй байгаа.
-Хагалгаанд ороход 50 сая төгрөг шаардлагатай гэлээ. Энэ мөнгийг хэрхэн цуглуулж байна вэ?
-Тиймээ. Бид яаж ийгээд л хагалгаагаа хийлгэнэ гэж байгаа. Би өөрийн фэйсбүүк хаягаараа дамжуулж хандив цуглуулж байна. Мөн “Хөөрхөн ээжүүд” группийн эхчүүд хамтран хандив цуглуулж өгсөн. Мөн би өөрийн фэйсбүүк хаягаар хандивын аян өрнүүлж байгаа. Хандиваар нийт тав сая төгрөг цугласан. Тусламж, дэмжлэг үзүүлсэн та бүхэнд баярлалаа гэж хэлье. Хариуцлагагүй, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хянадаггүй, жолоочийнхоо эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангаж, хайхардаггүй компаниас болж эгч минь хохироод байна. Зорчигчтой явж байх үед нь осол гаргасан бол яах вэ, дахиад өөр хэн нэгэн ийм байдлаар хохирвол яах вэ. Тэнүүн-Огоо кампанийн удирдлагууд ядаж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаасай. Жолооч ажилчдаа бодоосой гэж хүсэж байна.


| Автобус нь осолдсон жолоочийн дүү Ц.Амарсайхан: Эгчээс минь нэг ч мэдүүлэг аваагүй байж хэргийг хаачихсанд гомдолтой байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |