• Өнөөдөр 2024-05-03

Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллана

2021-05-20,   287

Улсын Онцгой комисс хуралдаж, хүнсний дэлгүүрүүдийн ажиллах цаг болон томоохон зах, худалдааны төвүүдийг нээх асуудлыг хэлэлцлээ. 
 
Энэ талаар Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр "Өнөөдрөөс бүх төрлийн хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллана. Харин ресторанууд хуучин цагийн хуваариар буюу 00:00 цаг хүртэл ажиллана.
 
Түүнчлэн тавдугаар сарын 22-ноос есөн томоохон зах худалдааны төвийг нээх бөгөөд УОК-оос гаргасан коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх түр журам, тусгай нөхцөл шаардлагыг биелүүлэх ёстой" гэв.
 
Тавдугаар сарын 22-ноос үйл ажиллагаагаа явуулж эхлэх зах, худалдааны төвүүд:
 
  • Хархорин,
  • Шинэ Сандэй, 
  • Нарантуул,
  • Дүнжингарав,
  • Сандэй плаза
  • Шөнийн зах,
  • Содон бөмбөгөр,
  • Алтжин бөмбөгөр,
  • Бөмбөгөр худалдааны төв гэсэн есөн зах, худалдааны төв үйл ажиллагаа явуулж эхэлнэ. 

Өнөөдрөөс хүнсний дэлгүүрүүд 22:00 цаг хүртэл ажиллана
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188