• Өнөөдөр 2024-05-03

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нд эхэлнэ

2021-05-18,   488

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 24-ний өдөр олон нийтэд мэдээлж үнэмлэх олгох юм. Нэр дэвшигчдэд үнэмлэх олгосноор сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
 
Тодруулбал Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-т “Нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсан бол Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 16 хоногийн өмнө нэг өдөр олгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу энэ сарын 24-ний нэр дэвшигчийн үнэмлэхийг олгох юм байна. 

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа энэ сарын 24-нд эхэлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188