АН-ын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсныг Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнах санаачилга гаргаж, Ерөнхийлөгчид саналаа өргөн барина гэдгээ мэдэгдсэн юм. Тэрбээр "Монгол Улсыг үндэслэгч нь Чингис хаан, Ардын хувьсгалын удирдагч нь Сүхбаатар жанжин гэдэг шиг, Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийг гэж бид яагаад Монгол Улсын баатар хэмээн дуудаж болохгүй гэж" хэмээлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Ардчилсан намын гишүүд, дэмжигчид ээ, та бүхэндээ хаалттай нийгмийн ханыг нураахаар, нэг намын дарангуйллыг тас цохихоор Монгол орны өнцөг булан бүрээс сэтгэл зүрхнийхээ дуудлагаар холбогдсон ардчиллагчдын, Ардчилсан намын Анхдугаар их хурлаа хийсэн түүхэн өдрийн мэндийг хүргэе. Анхдугаар хурлаа хийснээс хойш 31 жил, ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН УДИРДАГЧ Санжаасүрэнгийн Зориг цаг бусаар тэнгэрт хальснаас хойш 22 жил өнгөрчээ.
Тэр бүрийд иргэдийн эрх хумигдаж, түшмэдийн мэдэл ихэсч, төрийн алба данхайж, бизнесийнхний орон зай багасч, улсын төсөв тэлсээр байна. Бид бүгд цуглаж, цугтаа байж, цул болохгүй бол Монголын ардчилал, Монгол хүний эрх, эрх чөлөө, Монголын мянга мянган бизнесүүдэд аюул учрахаар цаг мөч, үйл явдлууд болж байгааг та бид харж байна. Ардчилал, хүний эрхийг дээдлэгчид, Ардчилсан намынхан бид ямар дэврүүн эрмэлзэл, ирмүүн хүслээр жигүүрлэж байснаа эргэн санаж, анхны цэг дээрээ ахин эргэн ирж, эхлэлээсээ эхэлж шинэчлэгдэх цаг иржээ.
Иймд энэ чухал баярын өдрөөр замын уртад тасарсан үзэл баримжаа нэгтэй гишүүд, дэмжигчид, задарсан хэсэг, салсан улс төрийн хүчнүүдээ буцаан нэгтгэж ардчиллаа БҮТЭН болгох уриалгыг Ардчилсан намын зүгээс, Ардчилсан намын даргын зүгээс дэвшүүлж байна.
Чиг баримжаа, үзэл санаа нэгтэй улс төрийн намууд болон намын урьд урьдны дарга, лидерүүдийг уриалгыг хүлээн авч Ардчилсан намын үндсэн голомтдоо эргэн цугларч улс орныхоо нийтлэг эрх ашгийн төлөө уулзалдан хэлэлцэж, нэгдэн нягтарна гэдэгт итгэж байгаа энд дахин тодотгоё.
Мөн энэ чухал өдөр Ардчилсан үзэл санааны удирдагч, Ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг Ардчилсан намын зүгээс эхлүүлж байгаагаа Монголын мянга мянган иргэдэд зарлаж байна. Энэ санаачилга бол хэн нэгэнд хэлбэрийн төдийхнөөр Улсын баатар цол олгуулах гэж буй үйл хэрэг биш ээ. Өдрөөс өдөрт үнэлэмж нь уруудсаар байгаа Монгол хүний үнэ цэнийг өсгөх, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрхийг нь эргүүлэн авчирч, ардчиллаа хамгаалах гэсэн оролдлого гэж бид үзэж байна.
Ардчилалтай нас чацуу хийгээд түүнээс дүү олон залуус Санжаасүрэнгийн Зоригийг байсан л нэгэн улс төрч, санаандгүй хохирсон гэмт халдлагын хохирогч гэж ойлгож байна. Үгүй ээ, тэр бол өнөөгийн энэ нийгмийг бидний алган дээр авчирч өгсөн Ардчилсан хувьсгалын удирдагч, Ардчилсан үзэл санааны эцэг нь байсан гэж бид ойлгодог.

Монгол улс, Ардчилсан нам Санжаасүрэнгийн Зориггүй өнгөрсөн 8223 өдөрт бид улс төрийн зоригоор, урагш ахих урам зоригоор, иргэд эвлэлдэн нэгдэх зоригоор, ирээдүйдээ итгэх зоригоор дутсаар ирсэн.
Зориггүй өнгөрөөсөн өдрүүдэд дутсан урам зориг, хүсэл тэмүүллээр дараагийн 10 жилд, ирээдүйн 100 жилд бид дутаж болохгүй учраас С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох нь зүйтэй гэж бид үзэж байна.
Үзэл санаа, үнэт зүйлийнхээ төлөө нөхдөө манлайлсан түүний үйл хэргийг үлдэх хойч үеийнхэнд үнэн зөвөөр мөнхлөн үлдээх үүрэгтэй учраас энэхүү санаачилгыг Ардчилсан Монгол улсын иргэн таныг, Ардчилсан намын гишүүн таныг талархан дэмжиж, гарын үсгээ зуран давалгаална гэдэгт итгэж байна.
| О.Цогтгэрэл: С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилга гаргалаа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |