Ардчилсан намын даргын сунгаа боллоо. Энэ сунгаанаар Ардчилсан нам албан ёсны хоёр даргатай болж буй. 22:00 цагт С.Эрдэнэ нарын зохион байгуулсан сунгааны дүн гарч, тэдний фракцаас М.Тулгат олонхийн санал авч, ялалт байгуулаад байна. Тус сунгаанд 30077 гишүүн цахимаар санал өгсөн бөгөөд Л.Гүндалай 898,58, Ц.Уртнасан 1020,86, Ч.Өнөрбаяр 1479,33, Ц.Оюунгэрэл 2067,21, М.Тулгат 2134,01 хувийн санал авчээ.
Сонгуулийн дүн гарсны дараа М.Тулгат “Би ялсан ч ялагдсан ч АН-ын төлөө бүх зүрх сэтгэлээ зориулна гэж бодсон байсан тул миний хувьд дүн яаж гарах нь чухал биш гэж бодож байсан. Надад итгэл хүлээлгэсэн гишүүддээ талархаж байна. Ардчилалд хайртай нийт монголчуудын итгэл гэж бодож байна. Монголын ардчилал 30 жилийн түүхтэй залуу ч гэлээ би хар багаасаа ардчиллын гэр бүлд төрж өссөн. Тэр утгаараа "даанч дээ Ардчилсан нам минь" гэдэг үгийг олон удаа сонссон. Тэр хүмүүсийн итгэлийг эргээд намдаа авч ирэхийн төлөө зүтгэнэ. Өнөөдөр АН хүнд нөхцөл байдалд байна. Өмнө нь дүүргийн болон иргэдийн төлөөлөгчдийн сонгуульд ялалт байгуулж байсан ч энэ удаа үндэсний хэмжээний намын дарга боллоо. Тэгэхээр энэ цаг мөчөөс М.Тулгат хувь хүн биш Монголын ардчиллын төлөө, парламентын ардчиллын төлөө явах болно. Хамт баг болж ажилласан нэр дэвшигчид, штабынхандаа баярлалаа. Та бүхний итгэлийг алдахгүй зүтгэх болно” хэмээлээ.
| АН: Цахим сонгуулийн үр дүнгээр М.Тулгат ялалт байгууллаа |
|
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |