УИХ-ын гишүүн М.Оюунчимэг эрх мэдэл, албан тушаалаа ашиглан өөрийн хүү Б.Энхмөрөнг ЭМДЕГ-ын даргаар томилуулсан гэх мэдээлэл гараад удаагүй байгаа.
Тэгвэл ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргыг аваад хоёр сар гаруй болж байгаа Б.Энхмөрөнг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гарчээ.
Энэ талаар ЭМДЕГ-ын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахалд “Б.Энхмөрөн даргыг ажлаас чөлөөлөхөөр болсон гэсэн. Гэхдээ одоогийн байдлаар албан ёсны шийдвэр гараагүй байна” гэлээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар түүнийг УИХ-ын гишүүний хүү гэдгээр нь бус ЭМДЕГ-ын Худалдан авалт, гэрээлэлтийн газрын даргын албан тушаал нь төрийн захиргааны албаны эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах бөгөөд хуульд зааснаар тус ангилалд хамаарах албан тушаалд томилогдохын тулд төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд дөрвөөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг хангаагүй хэмээн үзсэн гэнэ.
| УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүү Б.Энхмөрөнг ажлаас нь чөлөөлжээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |