Монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан БНМАУ, ЗХУ-ын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчааг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ойг тэмдэглэхээр болж, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр тэргүүлж байна. Өнөөдөр Оросын соёл, шинжлэх ухааны төвд өмнө нь дэлгэж байгаагүй ховор, нандин гэрэл зургуудаар үзэсгэлэн гаргах юм. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 12 хүртэл гарна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Таны анхны мөрийг нь гаргасан сансрын замаар монгол хүн аялах цаг удахгүй гэдэгт итгэлтэй байна. Таны монгол түмний түүхийн хуудсанд үлдээсэн энэ гайхамшигт үйл хэргээр Монголын төр, монгол түмэн бахархдаг, сансрын ахан дүүс болох В.А.Жанибеков, В.П.Савиных, В.В.Ковалёнок нарт баярын мэндчилгээг минь дамжуулж өгнө үү" гэлээ.

| УИХ-ын дарга Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчааг хүлээн авч уулзлаа |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |