ШӨХТГ-аас Улаанбаатар хотын захирагчын ажлын албанд шаардлага хүргүүллээ.
Тодруулбал Улаанбаатар хот, Анкара хот хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд Бүгд Найрамдах Турк улсын Анкара хотын Иргэдийн хурлаас Улаанбаатар хотын “Анкара”-гийн гудамж буюу Зоос гоёл ХХК-ийн уулзвараас СУИС хүртэлх гудамжны тохижилтыг өөрийн хөрөнгө оруулалтаар хийхээр шийдвэрлэсэн юм. Тэгвэл Анкара гудамжны хаяг байршилын тэмдэглэгээ Монгол хэлний тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж ШӨХТГ-аас Улаанбаатар хотын захирагчын албанд хуулийг хэрэгжүүлж ажиллахыг хүслээ. Монгол хэлний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7-д газар нутаг, засаг захиргааны нэгж, гудамж, зам талбай, хуулийн этгээдийн нэр хаягийг Монгол хэлээр бичнэ гэж заасан байдаг. 2021.04.01-ны дотор биелэлтийг ирүүлэхийг Улаанбаатар хотын захирагчийн албанаас хүслээ.

| ШӨХТГ-аас Анкара гудамжны самбар монгол хэлний тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж, буулгахыг шаардлаа |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |