Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт коронавируст цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул 2021 оны гуравдугаар сарын 17-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 21-ны 23:00 цаг хүртэл хатуу хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөд албан бичгээр ханджээ.
Тухайн хороонд оршин суудаг иргэд, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг үндэслэн үүсээд буй нөхцөл байдлыг тодруулах үүднээс уг албан бичгийг илгээсэн байна. Дүүргийн Засаг даргаас албан ёсны хариуг өнөөдрийн 17:00 цагаас өмнө өгөхийг хүсчээ.
| УИХ-ын гишүүн Б.Саранчимэг 26 дугаар хороонд үүссэн нөхцөл байдлыг тодруулахаар дүүргийн Засаг даргад ханджээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |