АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Төсөв маш хурдацтай өсөж байна. Дараа жилийн төсөв гэхэд 43.6 их наяд төгрөг болохоор байна. Энэ төсөв нь цэвэр иргэдийн халаасыг тэмтэрч байгаа хэрэг болно. Манай намийн зүгээс "Үнийн өсөлтөд нэрвэгдээд буй иргэдийнхээ аж амьдралыг шийдвэрлэхэд анхаарсан төсөв гаргаж ирээч ээ" гэдэг ганц шаардлага тавьж байгаа. 2016 он буюу 10 жилийн өмнө 24 мянган төгрөгөөр авдаг байсан хүнсээ энэ оны наймдугаар сар гэхэд 91,410 төгрөгөөр авч байна. Энэ бол төгрөг үнэгүйдэж байгаа хэрэг. Энэ нь тэр их төсөв баталж буй дарга нарын үйлдлээс болж байгаа юм. Баялгийн сангийн тухай хуулиа ноцтой зөрчих гэж байна. ОюуТолгойгоос орж ирээгүй байгаа гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой мөнгө. Энд ямар нэгэн дарга урдуур нь ороод энэ мөнгийг төсөвт оруулж, ямар нэгэн станц эсвэл дэд бүтцийн төсөл барих ямар ч боломж байхгүй. Хуримтлалын сангийн тусгай заалтад 34% болон төрийн эзэмшиж байгаа хувьд ашиг төлбөр нь гурван сан доторх хуримтлалын сангаасаа дамжин иргэний нэрийн данс руу орох ёстой. Нийгмийн болон дэд бүтцийн төсвийг санхүүжүүлэх тусдаа хууль гаргаж ирээд, баялгийн сангийн иргэдэд очих ёстой гурван их наяд төгрөгийг татаж авч, улсын төсөвт оруулан, нийгмийн дэд бүтэц бариулна гэх. Барьж болно, гэхдээ баялгийн сангийн хуримтлалын мөнгийг авах эрх хэнд ч байхгүй. Энэ бол баялгийн сангаа барлагийн сан болгох гэж байгаа үйлдэл. Мөн зургаадугаар цахилгаан станц барина гэнэ. Юун зургаадугаар станц. Эхлээд тавдугаар станцаа барь. Ардчилсан нам төсөв дээр маш хатуу байр суурьтай байгаа. Яагаад гэвэл төсөв бол ард түмний амьдрал” гэлээ.
УИХ-ын гишүүн Ө.Шижир “2027 оны засгийн газарт Учрал ерөнхий сайдын өргөн барьсан төсөв бол есөн шид нь бүрдсэн төсөв болсон. Саяхан 2024 онд засгийн газар Нийслэлд 24 мега төсөл ярьсан. Одоо ярьж байгаа мега төслүүдийн тоо хэдэн зуу давсан. Зөвхөн 2020 оноос 2027 он хүртэл өргөн барьсан төсвийг үзэх юм бол 208 их наяд 839 тэрбум төгрөг. Тэд нарын хулгай саяар яригдахаа больсон, дараа нь тэрбумаар ярьж бие, биеэ чичилдэг болсон. Одоо их наядаар ярьдаг болсон байна. 2015 оноос өнөөдрийг хүртэл хугацаанд Монгол улсын төсвийн зарлага 10 дахин өссөн. Энэ нь 10 дахин данхайсан гэсэн үг. Гэтэл иргэдийн амьдрал 10 дахин сайжраагүй. Энэ нь Засгийн газар төсвөө дандаа буруу тооцдог гэсэн үг. Худлаа тоонуудаар хуурч, бие биеийнхээ зардлыг өсгөдөг. "Эрдэнэс Таван толгой" 8.5 их наяд төгрөгөөр төсөлд санхүүжүүлсэн. Бид мөнгөгүй биш мөнгөтэй. Гэхдээ үүнийг буруу хүмүүс, буруу удирдаад байна. Ардчилсан намынхан өнөөдөр засгийн газрыг шүүмжлэх гээд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид орлого, зарлагаа буруу тооцоод байна гэсэн үг. Орлогоо 10 их наядаар нэмж байгаа бол зарлагаа ч мөн адил 10 их наядаар бууруул гэдэг маш энгийн шаардлага тавьж байна” гэв.
УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Сангийн яам жил болгон Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх гэж, сонгуулиар дахин сонгогдох гэж маш их төсвийн зарлагыг нийгмийн халамж, нийгмийн харилцааны чиглэлээр тэлж байна. Засгийн газрын төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол зүйлүүд бол нийгмийн даатгалын шимтгэл, нэмэгдсэн өртгийн албан татвар хоёр л бүрдүүлж байгаа. Энэ орлогоо хуваарилж байгаа нь зөв зохицуулж чадахгүй байгаа нь эдгээр бүх тоогоор илэрхийлэгдэж байна. Засгийн газрын мөнгө зарцуулах шуналыг татаж, хумих гэж төв банкийг бие дааж, УИХ-ын харьяанд байгуулладаг. Гэтэл тэр банк нь унтчихаж. Энэ байгууллагын Ерөнхийлөгч нь ажлаа хийхгүй байна. Саяхан энэ байгууллагын Мөнгөний бодлогын газрын дарга нь "Төсвийн тодотгол өргөн баригдаж байгааг бид нар сая л мэдлээ, араас нь инфляцынхаа тохируулгыг хийх гээд байж байна" гэсэн. Энэ бол системийн гажуудал хэр хэмжээнд хүрснийг харуулах энгийн жишээ юм” гэв.
АН-ын Бодлогын ерөнхий зөвлөлийн дарга Д.Амарбаясгалан “Аймаг, Нийслэл, Дүүргийн бодлогын хорооны дэргэд зөвлөлүүд байгуулагдан, үйл ажиллагаандаа ороод байна. Бид ерөнхий сайдын гаргасан шийдвэрт дүгнэлт хийсэн. Энэ нь есөн шийдвэр гэхээсээ уул уурхай, газрын баялгаас иргэдийнхээ нэрийн дансанд орж ирэх мөнгийг ард түмнийхээ нэрийг барьж шанагалах гэсэн барим, тавин есөн шийдвэр гэж бид харж байгаа. Мөн 2027 оны төсвийн тухай хуулийг харах юм бол, нийгмийн болон суурь бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай гэсэн ганцхан хуудас хуулиар баялгийн сангаар иргэдийн нэрийн дансанд орж ирэх гурван их наяд төгрөгийн хоёр их наядыг шанагалах гэж байгаа” гэлээ.
| Г.Лхагвадорж: ОюуТолгойгоос орж ирэх гурван их наяд төгрөг бол ард түмэнд очих ёстой болохоос төсөвт орох ёсгүй |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |