• Өнөөдөр 2026-08-31

УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА

Тэрбээр Бенилюксийн орнууд монгол жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг болсон. Мөн Европт амьдарч буй иргэддээ төрийн үйлчилгээг цахимаар хүргэдэг болсонд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.
УИХ-ын дарга С.Бямбацогт "Европт ажиллаж амьдарч буй 70 шахам мянган монгол иргэдийн маань төлөөлөл анхны гадаад айлчлалаа Люксембург, Бельги улсад хийж европт зорчих Монгол иргэдийн визийг хөнгөвчлөх асуудлыг хөндөж тавьсанд талархаж байна. Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсын хөгжлийн төсөл хөтөлбөрүүдэд тэрбум ам долларын зээл олгох болсонд баяртай байна.
Түүнчлэн дэлхийн монголчуудын анхдугаар фестивалийг энэ жил Брюссельд амжилттай зохион байгуулсан. Монгол хэл бичиг, өв соёл, дуу бүжиг, хөгжим, монгол тоглоом наадгай үндэсний спортоо зааж сургах, европт эх орноо сурталчлах хэрэгцээ шаардлага өндөр байгааг дуулгасан. Тиймээс Бельгид төрөл бүрийн сургалт болон соёл спортын арга хэмжээ явуулах МОНГОЛ СОЁЛЫН ТӨВ-тэй болох, одоо үйл ажиллагаа явуулж буй 3 монгол сургуульд УИХ, ЗГ-аас дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Мөн дэлхийд тэргүүлэгч Бельгийн их дээд сургуульд монгол залуусаа тэтгэлэгтэй сургах, гадаадад буй иргэдийнхээ эрүүл мэндийн даатгалын асуудалд анхаарал хандуулах талаар саналаа хэлж байна.
Иргэдийнхээ тавьсан асуудал бүрийг судлан үзэж нааштай шийдвэрлэх, тухайлбал оршин суугаа оронтой нь нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулж тэтгэвэр авах боломжийг нь бүрдүүлэх, эрүүл мэндээ хамгаалах боломжоор хангах, эх орондоо эргэж очих үед нь ажил бизнесийг нь дэмжих, сурч мэдсэн туршлагыг нь монголд нутагшуулах бодлогын асуудалд гишүүдийнхээ хамт анхаарч ажиллана" гэв.

 


УИХ-ЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ БЕНИЛЮКСИЙН ОРНУУДАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188