Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Люксембургийн Их Гүнт Улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэллээ.
Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилэв.
Дараа нь парламентын дарга нар ганцаарчилсан уулзалт хийсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын “Хүндэт зочны дэвтэр”- т гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер нарын албан ёсны уулзалт эхэлсэн юм.

Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер уулзалтын эхэнд ардчиллын үнэт зүйл нэгтэй Монгол Улсын парламентын тэргүүнтэй уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Иргэдийн төлөөлөл болсон парламентын даргын айлчлал хоёр орны иргэдийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байгаагийн илрэл хэмээгээд, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаагаа онцлов. Эхний ээлжинд тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байна гээд, энэ нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдэгт итгэж байгаагаа тодотгосон.
Түүнчлэн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй төсөл амжилттай хэрэгжиж буйг онцлон тэмдэглэсэн юм.

Эрхэмсэг ноён Клод Виселер, Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг амжилттай зохион байгуулж цөлжилтийн эсрэг дэлхий нийтэд манлайлал үзүүлэн ажиллаж буйд гүн талархал илэрхийлсэн. Тэрбээр, өнгөрсөн хугацаанд хоёр орны бий болгосон итгэлцэл, нөхөрлөл, ирээдүйн хамтын ажиллагааны бат суурь болно гэдэгт итгэлтэй байна хэмээсэн.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, УИХ-ын даргаар сонгогдсоноос хойших анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхэлж байгаа нь бэлгэдэл болон агуулгын хувьд гүн ач холбогдолтойг тодотгосон. Европын Холбоог үндэслэгч орнуудын нэг, Европын эв нэгдэл, энх тайвны үзэл санаа институцийн бодит биелэл болсон Люксембургийн Их Гүнт Улсыг Европ дахь айлчлалынхаа анхны үүд болгож сонгосон нь манай улсын “Гуравдагч хөршийн бодлого”-ын бат бэх суурь, хоёр улсын харилцаанд чухал ач холбогдол өгч буйн тод илэрхийлэл гэлээ.
Энэхүү айлчлал хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа тохиож байгаа бөгөөд Монгол, Люксембургийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд болж буйгаараа түүхэн айлчлал болж байгааг онцолсон юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт, Люксембург Улсаас Монгол Улсын эрүүл мэндийн салбарт, ялангуяа зүрх судасны эрүүл мэндийн чиглэлээр 25 жилийн хугацаанд “Зүрх судасны төв” төслийг амжилттай хэрэгжүүлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалж байгаад Монголын ард түмний өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв. Зүрх судасны чиглэлээр олон мянган эмч бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасны үр дүнд зүрх судасны өвчлөл тав дахин буурч, нас баралтын шалтгааны нэгдүгээрт бичигдэж байсан энэхүү өвчлөлөөс урьдчилан сэргийлж, шаардлагатай эмчилгээг хийж чадах болсон нь хоёр орны олон жилийн хамтын ажиллагааны үр дүн гэдгийг онцоллоо.
УИХ-ын дарга С.Бямбацогт, Та бидний албан ёсны уулзалт, айлчлалын хүрээнд хийх бусад арга хэмжээ манай хоёр улсын дээд, өндөр түвшний харилцан ойлголцлыг бэхжүүлэх, хууль тогтоох байгууллага хоорондын харилцааг өнөөгийн түвшнөөс ахиулах, дипломат хамтын ажиллагааг улам бүр гүнзгийрүүлэхэд түлхэц болно гэдэгт бүрэн итгэлтэй байна хэмээсэн.
Түүнчлэн өнгөрсөн сонгуулийн дүнд байгуулагдсан 126 гишүүнтэй парламентад 5 нам, эвслийн төлөөлөл, анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдон нийт гишүүдийн 25 хувь болсон нь Ази тивийн дундаж үзүүлэлтээс давсан ололт амжилт гэдгийг тодотгоод, УИХ-ын даргын хувиар парламентын төлөөллийн ардчиллыг бэхжүүлэх, нээлттэй, ил тод, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, мөн гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, хуулийн хэрэгжилтэд тавих парламентын хяналтыг сайжруулахад тэргүүлэх ач холбогдол өгөн ажиллаж буйгаа дурдсан юм. Энэхүү шинэчлэлийн хүрээнд эхлүүлсэн иргэдийн оролцоо, олон нийтийн хяналтыг хангасан “Нээлттэй парламент” цогц санаачлага,хуулийн хэрэгжилтэд хяналт тавих болон парламентын дижитал шилжилт, хиймэл оюун ухааны ухаалаг шийдлийг судлах, нэвтрүүлэх чиглэлд парламент хоорондын олон талт хамтын ажиллагааг эхлүүлэх сонирхолтой байгаагаа мөн хөндсөн.

Уулзалтад УИХ-ын гишүүн Монгол-Люксембургийн парламентын бүлгийн дарга Б.Мөнхсоёл, тус бүлгийн гишүүн М.Нарантуяа-Нара, Г.Тэмүүлэн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцлоо.
УИХ-ын даргын албан ёсны айлчлал үргэлжилж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |