Тэрбээр “Бизнесийн өртөг, зардал нэмэгдэж, ашиг багасаж байна. Нүүрсний экспорт, уул уурхайн салбар тогтвортой байгаа. Гэсэн хэдий ч энэ олон өсөлтийг инфляц эвдэж байна. Худалдаа үйлчилгээний идэвх суларч, ААН-үүдийн борлуулалтын орлого багассан. Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна. Өнгөрсөн сарын байдлаар тэнцвэржүүлсэн орлого1.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг боллоо. Гэсэн хэдий ч Монгол улсын засгийн газар ОХУ болон бусад улс орнуудтай идэвхтэй яриа хэлэлцээрийг өрнүүлж, түлш шатахууны нэмэлт ачилт нэмэгдсээр байгаа ч дэлхийн тодорхойгүй байдлыг Монгол улс өөрчилж чадахгүйг үнэнтэй ард иргэд хамтдаа нүүр тулж байна. Гэхдээ засгийн газар болон ард иргэд цалин, тэтгэвэр, худалдан авах чадвар, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, ААН-үүдийн орлого, түлш шатахууны хангамж, тог цахилгааны найдвартай байдлыг хамгаалахын төлөө өөрөөсөө хамаарах бүхнийг хийх ёстой.
Өнөөдөр УИХ-ын дэд даргад 2026 оны улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. 2026 оны улсын төсвийн тодотгол бол “Үнийн өсөлт, эрчих хүч, түлш шатахууны тасалдал, доголдлоос ард түмэн, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх, шинжлэх ухаанч бас эдийн засгийн тооцоолол” юм гэдгийг та бүхэндээ хэлье. Энэ оны улсын төсвийн тодотголд “Иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалах, үнийн өсөлтийг тогтворжуулах, стратегийн нөөцүүдийг хадгалахын тулд төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин, тэтгэврээ хэрэгтэй зүйлд зарцуулахад зориулах хэрэгцээ шаардлага”-ыг төсвийн тодотголд тусгалаа.
Мөнгө хаана байна вэ гэж та бүхэн асууж магадгүй. Нэгт, төр өөрөө бүсээ чангална. Төсвөө 1.4 их наяд төгрөгөөр хэмнэж байна. Сургалт, тавилга, хогшил, машин, техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардал, цаасны зардлыг бүхлээр нь танаж бүсээ чангалсан шиг чангалж, 1.4 их наяд төгрөгийг хэмнэх улсын төсвийн тодотголыг өргөн мэдүүллээ. Бид урсгал зардлаас 433.₮ тэрбум төгрөг, нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум төгрөг, хөрөнгийн зардлаас 249.5 тэрбум төгрөгийг буюу нийт 1440.9 тэрбум төгрөгийг бодитоор хэмнэж байна. Төр зардлаа танахдаа төсвийн ерөнхийлөн захирагчдын урсгал зардлыг бууруулсан. Зөвхөн төрийн албан хаагчдынхаа цалинг тавиад, бусад үйл ажиллагааг үүгээр бууруулах боломж бүрдүүлсэн. Бууруулах шаардлагатай 217.1 тэрбум төгрөг, урсгал зардлаас 216.3 тэрбум төгрөг, нийт 433.4 тэрбум төгрөгийг сайд нарын багцаалсан урсгалаас хэмнэсэн. Нэг үгээр бол, сайд нар зөвхөн цалингаа тавиад, өдөрт нь үйл ажиллагаагаа явуулах бөгөөд элдэв нэмэлт зардал байхгүй гэсэн үг. Боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт болон бусад төрийн үйлчилгээний цалинг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэвэр болгох заалтыг танилцууъя. Стратегийн нөөцүүдийн хангамжийг тогтворжуулах, хэрэглэгчид ирэх ачааллыг хөнгөлж, эрчим хүчний тарифын алдагдалд татаас олгох, эрчим хүчний салбарын засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэл болон гэрт ойр сургууль гэсэн төсвийн төлөвлөгөөг өргөн барьж байна.
Нийгмийн даатгалын хуулийн хэрэгжилтийг наашлуулж, суурь тэтгэврийг энэ оны 11 дүгээр сарын нэгнээс эхлэн ахмадуудад олгож эхэлнэ. Үүнийг 1.4 их наядын хэмнэлтээс зардлыг нь шийдэж байна. Суурь тэтгэвэр нь 100-300 мянган төгрөгөөр тооцогдох ба дунджаар 220-233.8 мянган төгрөг болно. Гэхдээ энэ нь ялгамжтай. Хамгийн бага тэтгэврээр тогтоогдсон ахмадуудад хамгийн бага тэтгэврээр тогтоогдсон ахмадуудад 300 мянган төгрөг, өндөр тогтоогдсон бол арай бага гээд индексжүүлээд нэмж байна гэсэн үг.
Цалин нэмэгдүүлэх арга хэмжээнд иргэдээ үнийн өсөлтөөс хамгаалахын тулд цалин хөлсний хэмжээнд бодлого гаргасан. Боловсролын салбарын цалинг энэ оны нэгдүгээр сарын нэгнээс 50% болгон нэмэгдүүлж, хоёр хуваагдсан, ойлгомжгүй байдлыг арилгасан. Эрүүл мэндийн цалинг мөн энэ оны нэгдүгээр сарын нэгнээс 30% нэмсэн бөгөөд ирэх 11 дүгээр сарын нэгнээс 20% нэмж, боловсролын салбарын цалинтай тэнцүүлж, 50% болгож тэнцүүлж байна гэсэн үг. Бусад төрийн үйлчилгээний алба хаагчдын цалин хөлсийг мөн 50% болгож байгаа. Шинжлэх ухааны салбарынхан бол 15%-иар нэмэгдсэн байсныг 35%-иар нэмэгдүүлэх болно. Энэхүү салбаруудын цалин хөлсийг 50%-иар нэмэгдүүлж, ирэх оны төсвөөр инфляцдаа уялдуулж нэмэгдэх бэлтгэлийг хангаж байна” гэлээ.
| Ерөнхий сайд Н.Учрал: Төсвийн орлого төсвийн зардлаас 1.4 их наяд төгрөгөөр дутуу төвлөрч байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |