Өчигдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль”-тай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэд хэдэн асуудлыг танилцууллаа. Энэ хүрээнд авлигын хөрөнгийг хурааж, ард иргэдийн нийгмийн сайн сайхны төлөөх санд төвлөрүүлэх, зориулах тухай хууль тогтоомжийн анхдагч хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлалыг танилцууллаа. Энэ хуульд 14 дагалдах хуулийн төсөл багтаж байгаа. Өөрөөр хэлбэл, албан тушаалаа урвуулан ашиглаж олсон хөрөнгийг хурааж, түүнийг хуулийн дагуу төвлөрүүлэх бөгөөд төсвийн хөрөнгө оруулалттай болон бусад сантай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөрт зориулах үзэл баримтлалыг тусгасан. Энэхүү хуулийн төслийг дараагийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд холбогдох яам, тамгын газар, шүүх эрх мэдлийн байгууллагуудаас санал авахаар хүргүүлж байна” гэсэн юм.
Авилга, албан тушаалын хэрэгтэй холбоотой хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулиудаас энэ хууль нь юугаараа илүү давуу талтай вэ гэдгийг тайлбарласан юм. Тухайлбал “Манай улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хууль, Авлигын эсрэг хуулиудад хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах, хуулийн дагуу хариуцлага тооцох тухай зохицуулалтууд бий. Зарим тохиолдолд албадлагын арга хэмжээ буюу шүүх, хуулийн байгууллагаас ял авсан хэр нь завшсан хөрөнгө нь ард нь үлддэг тохиолдлууд их гарч байна. Тухайлбал, өнгөрсөн хугацаанд 80 гаруй тэрбум төгрөгний авилга, ашиг сонирхлын хэрэгтэй холбоотой хэрэг тогтоогдож, хөрөнгө санхүүгийн эх үүсвэрүүд тодорхойлогдсон хэр нь улсын санд 400 гаруй сая төгрөг төвлөрсөн байна. Тэгвэл дээрх шүүхээр шийдвэрлэгдэж гэм буруутай нь эцэслэгдэн тогтоосон хэр нь хөрөнгө мөнгө нь үлдсэн хэргийг дахин шүүхээр оруулж, тогтоож улсын орлого болгох юм. Үүгээрээ энэ хууль нь дээрх хуулиудаас ялгаатай” гэлээ.
Мөн энэ хууль бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш. Нийтийн албан тушаалтантай холбоотой хууль гэдгийг энэ үеэр онцлов.
Харин авсан авилгын хөрөнгө, мөнгө нь хууль ёсны буюу эх үүсвэр нь тодорхой хөрөнгөтэй нь холилдсон тохиолдолд ялгаж, салгах ажил хийгдэнэ. Гэм буруутайг шүүх эцэслэн тогтооно. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохгүй. Гэхдээ хууль хяналтын байгууллага үүнд хяналт тавьж ажиллана. Шүүхээр гэм буруутай нь эцэслэн тогтоосон үед хууль хэрэгжинэ гэдгийг онцлон санууллаа.
| Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан: “Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хууль” бол шударгаар хөдөлмөрлөж буй иргэдийн хөрөнгийг хураах асуудал биш нийтийн албан тушаалтантай холбоотой хууль |
|
Өнөөдөр 14:00 цагт 34 вагон автобензин орж ирнэ
2026-08-07 12:54:49
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдэнэ
2026-08-07 12:27:32
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 дуудлага бүртгэгджээ
2026-08-07 11:04:33
ДАВГА ПРОКУРОРЫН ХҮҮ “НОЁН СОЛИОТ”
2026-08-07 10:42:49
БҮХ ТӨРЛИЙН ШАТАХУУНЫ ИМПОРТЫГ ШУУРХАЙ ТЭЭВЭРЛЭХЭД ГХЯ, ЗТЯ, БХЯ ХАМТРАН АЖИЛЛАНА
2026-08-07 10:42:18
БНСУ-ын буцалтгүй тусламжийн төслийн хэрэгжилтэд мониторинг хийжээ
2026-08-07 10:16:21
Б.Шарав агсны гэргий Д.ГАНЧИМЭГ: Хань минь “Төр намайг үнэлж байхад би хүндлэхгүй бол болохгүй” гээд эцсийнхээ хүчийг шавхаж, өөрөө шагналаа авсан
2026-08-07 08:24:12
“INTERNATIONAL SHINE CUP 2026”-гаас 7 алт, 7 мөнгө, 5 хүрэл медаль хүртжээ
2026-08-07 08:19:30
Камбож Улс 2028 оны Азийн аваргыг зохион байгуулах эрхийг авлаа
2026-08-07 07:51:49
Ц.ДЭЛГЭРМАА: ЯРУУ НАЙРАГ МИНИЙ ШАШИН, ХАМГИЙН ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ ШАШИН
2026-08-07 07:40:01
Г.Монголжин дэлхийн аваргын хошой хүрэл медальтан болов
2026-08-07 07:33:49
2027 оны төсвийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
2026-08-07 07:20:00
Б.ХУЛАН ЖЮҮ ЖИЦҮ-ГИЙН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО
2026-08-07 07:16:31
Таеквондо-гийн Азийн аваргын фото агшин
2026-08-07 07:10:00
“Дэлхийн банк”-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч В.Делмон итгэмжлэх захидлаа гардууллаа
2026-08-07 07:05:00
ЖИРИЙН АРХИТЕКТОРЧ БУС, ЖИРМИЙН СҮЛЖЭЭ ШИГ ОЛОН ЭРХ АШГИЙН ЗАНГИЛАА Г.ЛУВСАНЖАМЦ
2026-08-07 07:00:01
Түлийн төрөлд Монголын баг Азийн аварга боллоо
2026-08-07 07:00:00
БОЛОВСРОЛЫН САЙД П.НАРАНБАЯРЫГ УЛС ТӨРӨӨС БҮР МӨСӨН “АРЧИЖ” МЭДЭХ БҮРЭН БАРИМТ
2026-08-07 07:00:00
Арабуудын өргөст торон урхинд нэвт сүлбүүлсэн шонхрын эмгэнэл - I
2026-08-07 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |