• Өнөөдөр 2026-07-07

3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн хурал өчигдөр болж шинэ удирдлагаа сонгожээ.

 

Тодруулбал, МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсний дагуу тус зөвлөл хуралдаж З.Ган-Очирыг зөвлөлийн даргаар томилсон байна. Мөн З.Ган-Очир нь МУУҮА-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр гүйцэтгэх юм. 

 

З.Ган-Очир нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд зэс, лити, никелийн чиглэлээр хайгуул явуулдаг “Azzuro Resources” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр Канадын Хэйлибюри коллежийн Уул уурхайн сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг уул уурхайн ашиглалтын инженер мэргэжлээр, Нью-Йоркийн Их сургуулийг санхүүгийн магистр хамгаалсан уул уурхайн инженер, санхүүч  мэргэжилтэй аж. Канадын “Nanisivik” цайрын далд уурхайд маркшейдерээр ажлын гараагаа эхлэн "Asia Gold", “Хөх Тэнгэр Минералс”, "Aspire Mining зэрэг" уул уурхайн салбарын дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад мэргэжлийн болон удирдах түвшинд ажилласан туршлагатай. 

Мөн “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийг төлөөлөн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

 


3.Ган-Очир Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн даргаар сонгогдлоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188