• Өнөөдөр 2026-07-07

“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй “Монголын нүүдэлчид ба адуу” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд эхэллээ. Уг хуралд Монгол, Их Британи, ОХУ, Казахстан, Япон зэрэг улсын 30 гаруй эрдэмтэн, судлаач оролцож, адууны соёлын өв, археологи, түүх, генетик, эдийн засаг, худалдааны чиглэлээр хийсэн судалгааны үр дүнгээ хэлэлцэж байна.

Тус хурлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Чингис хаан Үндэсний музей, Кембрижийн их сургуулийн Монгол судлалын төв, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс хамтран анх удаа зохион байгуулж байгаа аж.  

Хурлыг нээж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан хэлсэн үгэндээ “Адуу бол хүн төрөлхтний хөгжлийн түүхийг бүтээлцсэн үнэт өв бөгөөд Монгол нутаг Төв Азийн адууны соёлын хамгийн эртний ул мөрийг өөртөө агуулсан түүхэн үнэ цэн бүхий газар юм” хэмээн онцлов.

Мөн “Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулж буй энэхүү олон улсын эрдэм шинжилгээний хурлыг цаашид уламжлал болгон хөгжүүлж, Монголын нүүдлийн соёл, адууны өвийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр дэлхийд сурталчлах нь чухал болохыг тэмдэглэлээ.

 


“Монголын нүүдэлчид ба адуу” Олон Улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188