БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-ийг “Алтан гадас” одонгоор шагналаа. Ерөнхийлөгч, хоёр улсын “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлэх оруулсан хувь нэмрийг нь өндөр үнэлж байгаагаа хэллээ. Мөн Гадаад хэргийн сайдын хувиар 2022 онд Монгол Улсад айлчлах үеэр дэвшүүлсэн олон санал, санаачилга бодитоор хэрэгжиж байгааг тэмдэглэв.

Пак Жин-ий санаачилга, дэмжлэгтэйгээр өнгөрсөн оноос Улаанбаатар хотноо үйл ажиллагаа явуулж эхэлсэн “Монгол-Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” харилцаа, хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж байна.

БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин манай улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд, Гадаад харилцааны яамны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншина. Тэбээр улсынхаа “Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST)”-д зочин профессороор ажилладаг юм.
| Солонгосын Гадаад хэргийн сайд асан Пак Жин “Алтан гадас” одон хүртэв |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |