Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, АНУ-ын “Мянганы сорилтын корпорац”-ын Тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Дaн Петри тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн түвшинд олон салбарт өргөжин хөгжиж, эдийн засгийн бодит агуулгаар баяжиж буй.
Уулзалтаар, АНУ-ын “Мянганы сорилтын корпорац”-ын Усны компакт нь манай хоёр улсын бодит, үр дүнтэй хамтын ажиллагааны бэлгэ тэмдэг болохын зэрэгцээ нийслэл хотын хувьд амин чухал асуудал болох ус хангамжийн асуудлыг ийнхүү шийдвэрлэж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Түүнчлэн, хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр болон Ус гүн цэвэршүүлэх байгууламжийг баталсан төсвийн хүрээнд товлосон хугацаанд барьж, ашиглалтад оруулахад дэмжлэг үзүүлсэн “Мянганы сорилтын корпорац”-ын удирдлага, хамт олонд талархал илэрхийлж, цаашид америкийн талтай гурав дахь Компакт гэрээг байгуулах боломжийн талаар ярилцаж, санал солилцов.
| “Мянганы сорилтын корпорац”-ын Дaн Петрийг хүлээн авч уулзлаа |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |