Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад харилцааны яамд хоорондын улс төрийн гуравдугаар зөвлөлдөх уулзалт 2026 оны тавдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо болов.Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, Серби Улсын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Дамяан Йович нар даргалав.
Уулзалтаар талууд Монгол, Сербийн уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг ажиллагааг эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулах боломжийг ярилцлаа. Мөн тээвэр логистик, боловсрол, соёл урлаг, спорт, аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээ нотоллоо.
Энэ онд Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож буй бөгөөд энэ хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцсоны зэрэгцээ Серби Улсад 2027 онд зохион байгуулагдах Дэлхийн Тусгай экспод Монгол Улсыг оролцохыг урив. Монгол Улс, хуучин Югослав буюу одоогийн Бүгд Найрамдах Серби Улстай 1956 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр дипломат харилцаа тогтоож байсан билээ.
| Монгол, Серби Улсын ГХЯ-ны улс төрийн зөвлөлдөх уулзалт болов |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |