Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн дүүргүүдийн иргэдтэй хийж байгаа уулзалт үргэлжилсээр байна. Тэрбээр өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа.
Сонгинохайрхан дүүрэг Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Цагаан алт”, ”Эрүүл монгол хүн”, “Илгээлт-2100” зэрэг хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг шат шатны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусган ажиллаж байгааг дүүргийн Засаг дарга Ц.Баттөр хэллээ.

Бодлого, үйл ажиллагааг нь дэмжиж, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа дүүргийн төр, захиргааны болон бусад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.
Тэрбээр төрийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш хийсэн ажил, үндэсний хөдөлгөөнүүдийн хэрэгжилт, гадаад харилцаа, нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Цаашид хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж, бүх шатанд ёс зүйг эрхэмлэн, сахилга, хариуцлагатай, эв нэгдэлтэй байх нь улс орны хөгжлийн үндэс суурь гэдгийг хэлж, үүний төлөө хамтран зүтгэхийг уриаллаа.
Сонгинохайрхан дүүрэг 340 гаруй мянган иргэнтэй бөгөөд энэ нь нийслэлийн нийт хүн амын 23 хувь гэсэн үг юм.
Дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбартаа онцгой анхаарсан байна. Өнгөрсөн хугацаанд 12 сургууль, 30 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан бол энэ жил 4 сургууль хүүхдүүдээ хүлээж авна. Энэ бүхний үр дүнд сургууль, цэцэрлэгийн хамрагдалт 95 хувьд хүрчээ.
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд тус дүүргийн 86 хүүхэд гадаадын их, дээд сургуулиудад суралцаж байна.
“Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд өнгөрсөн онд нэг үйлдвэр ашиглалтад орсон бол 20 хоршоо мах, сүү, цагаан идээ боловсруулах, үржлийн мал бойжуулах, бордох, мах нийлүүлэхээр зээлд хамрагджээ. Мөн өвлийн хүлэмж, газар тариалан эрхэлдэг 6 аж ахуйн нэгж 750 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл авч хүчин чадлаа нэмээд байна.
Малчин өрх болон фермерийн аж ахуй эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжийг дэмжсэнээр 407 малчин, мал бүхий өрхүүд 4,4 тн сүүг боловсруулах үйлдвэр, цехэд нийлүүлж, 4,4 тэрбум төгрөгийн урамшуулал авчээ.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд дүүрэг 170 гаруй мянган мод тарьж ургуулсны зэрэгцээ Улаанчулуутын хогийн цэг орчмын 38 га газарт ойн зурвас байгуулсан байна.
| Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |