Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан ЭСЯ-наас “Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргажээ.
Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүх, үйл явдлыг өгүүлсэн энэхүү номонд XIII зуунаас өнөөг хүртэлх хугацаанд манай хоёр улсын харилцааны түүхэнд тохиосон онцлог гэж үзсэн 75 үйл явдал, харилцаа, хамтын ажиллагаанд гар бие оролцсон үе үеийн дипломатууд, зүтгэлтнүүд, эрдэмтэд, судлаачид, хувь хүмүүсийн дурсамж, дуртгал бий.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлал, хоёр талын Элчин сайд нарын танилцуулга, Монгол, Чехийн харилцааны товчоон зэргийг 300 гаруй гэрэл зургаар баяжуулж, эмхэтгэн хэвлэсэн байна.
“Монгол, Чехийн хамтын ажиллагааны 75 жил: Иж бүрэн түншлэлд хүрсэн замнал” номыг эрхлэн гаргахад монгол, чех хэлээрх 200 шахам эх сурвалжийг ашигласан бөгөөд цаг хугацааны явцад бүдгэрсэн үйл явдлуудыг эх сурвалжаас нь тодруулахыг зорьжээ.
| Монгол, Чехийн “Иж бүрэн түшлэлд хүрсэн замнал” ном хэвлэгдэн гарлаа |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |