• Өнөөдөр 2026-04-07

Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав

     Элчин сайд Б.Баярсайхан Токио хотын Тошима дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн М.Арисава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. М.Арисава Тошима хотын ерөнхий боловсролын 20 гаруй сургуульд “Их татлага” хамтлагийн морин хуурч, хөөмийч А.Долгионы хамтаар ажиллаж байгаа.

    Тэд Монгол уламжлалт хөгжмийн зэмсэг болох морин хуур, язгуур урлагийн нэг хөөмий зэргийг танилцуулах үйл ажиллагааг зохион байгуулж, нийт 1000 гаруй япон сурагчдыг хамруулж чадсан байна.

    Элчин сайд Б.Баярсайхан түүний өөрийн тойрогтоо хоёр улсын хүн хоорондын харилцааг соёл урлаг, тэр дундаа монголын өв соёлыг тээгч морин хуураар дамжуулан таниулсан явдалд талархал илэрхийлж, ЭСЯ-ны “Талархлын бичиг” гардуулав.

   Энэхүү ажлыг хийх явцад “Сүхийн цагаан морь” үлгэр, морин хуур, хөөмий, хоёр улсын соёл урлагийн ялгаа зэргийг хүүхдүүдэд ярьж өгөх, түүнчлэн сонирхсон хүүхдүүдээр морин хуур тоглуулах байдлаар танилцуулах зэрэг сонирхолтой үйл явдал дүүрэн байсныг зохион байгуулалтанд оролцсон ажилтнууд дурдаж байв.

 


Элчин сайд Б.Баярсайхан, М.Арисава талархлын бичиг гардуулав
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188