Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайд У.Нямхүүгийн урилгаар Францын парламентын дээд танхим болох Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга Филип Мүеэ тэргүүтэй Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд 2026 оны гуравдугаар сарын 25-ны өдөр зочлов.

Элчин сайд У.Нямхүү гал морин жил, наурызын баярын мэндийг хамтатган дэвшүүлэв. Монгол-Францын хооронд дипломат харилцааны нэгэн жарны хугацаанд хоёр талын улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрч байгааг онцлов. Монгол, Франц Улс олон салбар чиглэлд амжилттай өрнөж буйд парламентын хамтын ажиллагаа чухал байдгийг талархан тэмдэглэсэн юм.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан айлчлалаар тохиролцсон ажлууд, томоохон төслүүд эхнээсээ бодит ажил хэрэг болон хэрэгжихэд Франц, Монголын парламент дахь найрамдлын бүлгийн дарга нарын идэвх, гишүүдийн дэмжлэгт талархаж буйгаа илэрхийллээ.
.jpg)
Сенат дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн дарга ноён Филип Мүеэ халуун дотноор хүлээн авч ажил хэрэгч яриа өрнүүлсэнд Элчин сайд У.Нямхүү болон ЭСЯ-ны хамт олонд хариу талархал илэрхийлсэн. Хоёр орны харилцааг бүхий л салбарт өргөжүүлэхэд болон олон талт арга хэмжээг найрамдлын бүлгийн гишүүд дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Мөн талууд хоёр орны нийгэм, эдийн засгийн байдал, олон улсын нөхцөл байдлын талаар харилцан сонирхсон асуудлаар санал солилцов.
| Францын Сенатын гишүүд Монгол Улсын Элчин сайдын яаманд зочиллоо |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |