Гадаад харилцааны яамны холбогдох газар, нэгжээс шинээр томилогдсон Элчин сайд нарт зориулсан сургалтыг 2026 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Гадаад харилцааны яаманд зохион байгуулсан байна.
Сургалтаар Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд баримтлах байр суурь, Олон улсын гэрээ, байгууллага хоорондын гэрээний асуудал, экспортыг дэмжих, нэмэгдүүлэх, төрөлжүүлэх талаар сургалт хийжээ. Мөн олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагаа хөгжүүлэх, хилийн чанад дах монгол иргэдтэй хэрхэн ажиллах талаар зөвлөсөн байна.
Үүнээс гадна тулгамдаж буй асуудал, шийдвэрлэлт, арга зам, төрийн албан хаагчийн ёс зүй, хариуцлагын асуудлаар болон удирдлага зохион байгуулалт, хүний нөөц, дотоод ажил, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр тодорхой мэдээлэл өгч, санал солилцов.
| Шинээр томилогдсон Элчин сайдууд сургалтад хамрагдав |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |