Өнөөдөр амьдрал шинээр эхэлж, байгаль дэлхий дахин амилан сэрж буйг бэлгэдсэн, хүн төрөлхтний үнэт өв болсон наурызын баярын өдөр. Наурыз бол зүгээр нэг баяр бус дэлхийн олон орны 300 гаруй сая хүний тэмдэглэдэг, шинэ эхлэл, эв нэгдэл, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой орших соёлын гүн утга учрыг илэрхийлсэн онцгой өв уламжлал юм.

Наурызын уламжлал нь хүмүүсийг ойртуулж, хүндэтгэл, эв нэгдэл, өгөөмөр сэтгэлийг эрхэмлэдэгт оршдог. Энэ өдөр хүн бүр сэтгэлээ ариусган, шинэ бүхнийг угтан, сайн сайхныг бэлгэддэг нь уг баярын мөн чанар, утга агуулга билээ. “Хаврын баяр–2026” арга хэмжээ нь зөвхөн баяр наадам бус, харин өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой.

Монгол Улсын төр засаг казах түмний үнэт өв, соёл уламжлалыг ямагт дээдлэн хүндэтгэж ирсэн төдийгүй цаашид ч энэ эрхэм хандлагаа улам бататган хадгалах болно. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс наурызын баярын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд бодлого явуулж байгаа. Тус баярын үйл ажиллагааг өндөр түвшинд тууштай дэмжлэг үзүүлж, энэхүү хаврын уламжлалт баярыг уламжлал, орчин үеийн хөгжлийг хослуулсан баяр болгосон.
.jpg)
Наурызын баярыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлсэн нь гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татах болсон билээ. Цаашид Монгол Улсын соёлын онцлогийг дэлхийд таниулсан брэнд арга хэмжээ болгохыг зорин ажиллаж байна.
| Баян-Өлгий аймагт “ХАВРЫН БАЯР–2026”-гийн нээлт боллоо |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |