Монгол Улсын Их хурлын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд бөгөөд Санхүү, эдийн засгийн сайд Гү Юн Чол-той 2026 оны гуравдугаар сарын 10-ны өдөр Сөүл хотноо уулзав. Сангийн сайд Б.Жавхлан хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш өнгөрсөн 36 жилийн хугацаанд “Стратегийн түншлэл”-ийн түвшинд эдийн засгийн бүхий л салбарт хөгжиж байааг онцлов.
Солонгосын Засгийн газраас Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд чухалыг онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хавдар судлалын үндэсний II төв” байгуулах төсөл хэрэгжиж байгаа билээ. Хүн амыг хавдарын өвчнөөс урьдчилан сэргийлэх, улмаар амь насыг аврах, хүмүүнлэгийн ач холбогдолтой, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулах төслийн ТЭЗҮ-ийг шуурхай эхлүүлэх асуудлаар талууд нэгдсэн ойлголтод хүрэв.
Шадар сайд Гү Юн Чол хэлэхдээ ашигт малтмалыг баяжуулах технологи өндөр хөгжсөн Солонгос Улсын хувьд байгалийн баялагийн арвин нөөцтэй Монгол Улстай хамтарч ажиллах, мөн эрүүл мэндийн төсөлд үргэлжлүүлэн санал солилцож, ажиллахаа илэрхийлэв.
Сайд Б.Жавхлан “Монгол, Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийсэн нь энэ салбар дахь хоёр улсын хамтын ажиллагааны чухал эхлэлийн цэг болсныг тэмдэглэв. Талууд хамтарсан судалгааны төвийн үйл ажиллагаанд түшиглэн шинэ хамтын ажиллагааг эхлүүлэх хүсэлтэй буйгаа харилцан нотлов.
| Сангийн сайд Б.Жавхлан БНСУ-ын Шадар сайд Гү Юн Чолтой санал солилцов |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |