• Өнөөдөр 2026-02-24

Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран

         НИТХ-ын ээлжит бус X хуралдаан болж байна. Хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Б.Золтуяа "Нийслэл 4.3 их наядыг сар хагасын өмнө баталчихаад, одоо 6.5 их наяд болгож оруулж ирсэн байна. Энэ дотроо анхаарал татахуйц зүйл нь ард иргэдийн ажил, амьдралд нөлөөлөхүйц өндөр орлого оруулж ирсэн байна. Энэ бол төсвийн тогтворгүй байдлыг бий болгох эрсдэлтэй байна. Нэг удаагийн шинжтэй торгууль, хүүгийн орлого, татварын, татварын бус орлогуудыг нэлээд өндрөөр, хэзээ үр дүнг нь үзэх нь тодорхойгүй, маш өндөр дүнтэй төслүүдийг оруулж ирж байна. Тухайлбал, "Улаанбаатар трам" төсөл байна. Энэ талаар Б.Ану-Үжинд "Энэ ямар айхтар том төсөл оруулж ирээд юу хийж байна вэ. Хоёр их наяд төгрөгөөр Яармагаас хотын төв хүртэл энэ ажлыг хийх ёстой юм уу" гэж хэлж байсан. Энэ хүүхдийн улс төрийн амьдралыг нь үгүй хийчих вий дээ. Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөл орж ирээд, үүнийг бид 350 тэрбум төгрөг болгож батлах нь надад үнэхээр  хайран санагддаг. Өнөөдөр бид Налайх, Багануур гээд хөгжүүлж болох дүүргүүдэд энэ мөнгийг тавьбал их том өөрчлөлт хийгдэнэ. Ийм бэлээхэн юман дээрээ юм хийхгүй байж байхгүй төслийг хэрэгжүүлнэ гээд. Өнгөрсөн жил авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулна гээд их мөнгө зарсан. Ийм үр шимийг нь хэзээ үзэх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарж байхаар үр ашигтай зүйлд зарцуулсан дээр" гэв.

Б.ЗОЛТУЯА: Үр ашгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй төсөлд мөнгө зарах нь хайран
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188