Эргэлт.мн мэдээллийн сайтын Эрэн сурвалжлах албанаас энэ салбарт болж өрнөсөн харуулсал, харамсал дагуулсан үйл явдлуудыг тоймлон хүргэж байна. Тэр дундаа хүүхэд, эмэгтэйчүүдэд хатуу, хүнд жил байлаа. Олон эмэгтэй хүчирхийлэлд өртөж, эмгэнэлтэйгээр амиа алдаж, нийгмийг айдаст автуулсан жил боллоо. Мөн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон эрх мэдэлтнүүдийг сүр дуулиантай баривчилсан ч хэрэг нь замхарлаа.
Оны онцлох баривчилгаа
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдаас их хэмжээний авлига авсан олон хүнийг АТГ-аас баривчилсан. Тэр дундаас гаалийнхан болон Оюутолгойн мэргэжилтнүүд олны анхааралд орсон. Тухайлбал,
-ҮНДЭСЛЭЛГҮЙ ХӨРӨНГӨЖСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ТЭРБУМТАН ГААЛИЙН БАЙЦААГЧДЫГ АТГ-ААС ШАЛГАВ
Манай сэтгүүлч Б.Цогтбаяр Улаанбаатар хот дахь Гаалийн газрын улсын байцаагчдаас хөрөнгөөрөө тэргүүлдэг 13 байцаагчийн мэдээллийг баримттайгаар мэдээлж, “ХОТЫН ГААЛИЙН ТОЛГОЙ БАЯН БАЙЦААГЧИД” нийтлэлийг арваннэгдүгээр сарын 17-нд бичсэн билээ. Тэгвэл манай нийтлэлийн мөрөөр Гаалийн ерөнхий газраас мэдээлэл хийж, нэр дурдагдсан гаалийн байцаагчдыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар болсон юм.

-ИХ ХЭМЖЭЭНИЙ МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙГЭЭР БАРИВЧЛАГДСАН ОЮУТОЛГОЙН ДӨРВӨН МЭРГЭЖИЛТЭН
ТЕГ-аас өнгөрсөн аравдугаар сард Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан тушаалтанд хойшлуулшгүй ажиллагаа явуулж, гүйцэтгэх ажиллагааны хүрээнд байр болон автомашинд нь нэгжлэг хийж, цагдан хорьсон. Нэгжлэгээр тус компанийн Хангамжийн менежер Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Хангамжийн ахлах мэргэжилтэн Ч.Нэргүй, Баяжуулахын дарга М.Ганболд нар их хэмжээний мөнгө, олон тооны үл хөдлөх хөрөнгө, автомашин эзэмшиж байсан нь тогтоогджээ. Тэднийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдад давуу байдал бий болгон, авлига авч хууль бусаар олсон орлогоо цэвэршүүлэх зорилгоор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгүүдийг өөрийн хамаарал бүхий хүмүүсийн нэр дээр шилжүүлж зах зээлд эргэлдүүлэх замаар мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэлээр шалгаж байсан. Өмнө нь, Худалдан авалтын менежерүүд болох Д.Амартүвшин, Б.Сэржмаа, Г.Батбаатар нар нийлээд Ч.Нэргүйд 12 жил зөвхөн Ган бөөрөнцөг, Тээрмийн хуяг гэсэн хамгийн унацтай тендерийг бүрэн хариуцуулсан. Ингэхдээ баяжуулахын дарга М.Ганболдтой хамтраад Ч.Нэргүйгээр гардан гүйцэтгүүлж Оюутолгойн бүх ган бөмбөлөг, тээрмийн хуягнуудын худалдан авалт, тендерийг өөрсдийн компаниудаар өгч байсан.
Жилд 40 сая ам.доллар гэхээр 12 жилийн хугацаанд 500 сая ам.долларын ган бөөрөнцөг, хуягны худалдан авалтийг авсан. Үүний 10 хувь нь авилгал гэхээр 50 сая ам.долларыг тэд хувааж иджээ. Баяжуулахын М.Ганболд нь 2017 онд “Ялгуун лайм” ХХК-ийг байгуулж хангамжийн Б.Сэржмаа, Г.Батбаатар нартай нийлж “Оюутолгой” ХХК-д шохой нийлүүлсэн. Г.Батбаатар тэр үед шохойны тендерийг хариуцаж байгаад “Ялгуун лайм” ХХК-ийн гэрээ батлагдсан даруйд Таванбогдоос цоо шинэ Ланд-200 авч байсан гэх хэвлэлийн мэдээ байгаа юм.

-Д.АМАРБАЯСГАЛАНГИЙН ТУСЛАХ Б.ЭРДЭНЭЖАРГАЛЫГ ЗАМЫН-ҮҮДЭЭС БАРИВЧЛАВ
Өнгөрсөн намар УИХ-ын ээлжит чуулган, МАН-ын даргын нэр дэвшигчид яригдаж эхлэхтэй холбоотой УИХ-ын дарга асан Д.Амарбаяслгалангийн ойрын хүн гэгддэг МАН-ын Нарийн бичгийн дарга Ц.Чулуунзагдыг цагдан хорьсон. Түүнийг баривчилсны дараа Д.Амарбаясгалангийн туслах, бүх мөнгөний асуудлыг нь хариуцдаг хэмээн яригддаг Б.Эрдэнэжаргалыг өнгөрсөн есдүгээр сард хорьсон. Б.Эрдэнэжаргал нь “Админерал” ХХК-тай холбоотой хууль бус үйлдэлд холбоотой бүх санхүүгийн баримт, материалаа аваад БНХАУ руу зугтаж байгаад Замын-Үүдийн боомт дээр Авлигатай тэмцэх газрынханд баривчлагдсан байна.

-“ЭРДЭНЭС ОЮУ ТОЛГОЙ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.ГАНХҮҮГ АВЛИГАЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧЛАВ
АТГ-ынхан “Оюу толгой” ХХК-ийн Монгол талын 34 хувийг эзэмшигч “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Ганхүүг энэ сарын 9-нд баривчилсан. Одоогоор түүнийг “Оюу толгой” ХХК-аас авсан 20 сая ам.долларын асуудал, мөн 8.2 тэрбум төгрөгөөр оффис худалдаж авсан асуудал зэргээс болж баривчилсан гэх мэдээлэл бий.
.jpg)
ХҮЧИРХИЙЛЭЛ, ХҮН АМИНЫ ХЭРЭГ
32 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ ХӨНӨӨЖ, ШҮҮГЭЭНД НУУЧИХААД ДАРАА НЬ 16 НАСТАЙ ОХИНЫГ ХЭРЦГИЙГЭЭР ХӨНӨӨЖ ЧЕМОДАНД НУУСАН ХЭРЭГ ГАРАВ
Нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаар амиа алдсан 16 настай охины ээж О цахим орчинд шүгэл үлээсэн билээ. Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.
.jpg)
ЭХНЭРЭЭ 23 УДАА ХУТГАЛЖ ХӨНӨӨСӨН Б.ЭНХБАТАД БҮХ НАСААР НЬ ХОРИГ ЯЛ ОНООВ
“Жем молл” худалдааны төвд эхнэрээ олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг гарсан. Хэргийг сануулахад, өнгөрсөн зургаадугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 6-р хороонд байрлах “GEM mall” худалдааны төвд гэр бүлийн таагүй харилцааны улмаас эхнэрээ хөнөөсөн. Н.Энхбатын шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхэд болж, түүнд бүх насаар нь хорих ял оноосон юм.

| ХҮҮХЭД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮЧИРХИЙЛЛИЙН ЗОЛИОС БОЛЖ, БУСДЫН ГАРТ ОЛНООРОО АМИА АЛДСАН БОЛ СҮР ДУУЛИАНТАЙ БАРИВЧИЛГААНУУД СУРАГ АЛДРАВ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |