УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут 07 дугаар сарын 02-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Буанган-ыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хоёр орны батлан хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд “Манай улстай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүд нь Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний цэргийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэнд талархаж байна” гэсэн юм. Цаашид батлан хамгаалах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Элчин сайд Ричард Буанган Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, Батлан хамгаалахын сайдаар томилогдсонд нь баяр хүргэлээ. Тэрээр батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг тогтвортой үргэлжлүүлэхийн тулд идэвх санаачилгатай ажиллахаа онцолсон юм.
Уулзалтын төгсгөлд АНУ-ын элчин сайдын яамны Батлан хамгаалах атташе, дэд хурандаа Брайн Харт-д томилогдон ажиллах хугацаандаа хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд идэвх санаачилгатай ажиллан, оруулсан хувь нэмэр, хүчин чармайлтыг үнэлж, “Цэргийн хамтын ажиллагааны медаль”-иар шагнаж, гардуулан өглөө.
| АНУ-ААС МОНГОЛД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Д.БАТЛУТ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |