Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “ Монголчууд Эрдэнэт, Сайншанд, Оюутолгойд зэс хайлуулах үйлдвэр баръя” гэж олон жил ярьсан. 1980-аад оноос зэс хайлуулах үйлдвэртэй болно гэж ярьж эхэлсэн юм билээ. Тиймээс энэ жил Ерөнхий сайдын захирамж гаргаж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад зэс хайлуулах үйлдвэртэй болох ажлыг хариуцуулсан. Өнгөрсөн хугацаанд зэс хайлуулах үйлдвэрийн компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, гүйцэтгэх захирлыг шинээр томилсон. Зэс хайлуулах үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулж, Аж үйлдвэр, эрдэс баялагийн яамны Шинжлэх ухаан технологийн зөвлөлөөр батлуулж чадсан. Гүйцэтгэх компанийг сонгон шалгаруулахаар холбогдох яамдуудын саналыг нэгтгэсэн. Зэс хайлуулах үйлдвэрийн хүчин чадлыг жилд 120 тонн цэвэр зэс хайлуулах хүчин чадалтай байхаар тооцсон. Энэ үйдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээ 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан. Зэс хайлуулах үйлдвэр өндөр ашигтай биш. Харин зэсийг дагасан бусад бүтээгдэхүүний хувьд өндөр үр өгөөжтэй байдаг. Тиймээс Эрдэнэт үйлдвэрээс хөрөнгө гаргахгүйгээр зэс хайлуулах үйлдвэрийг стратегийн олон улсын туршлага, технологотой компаниар барьж, байгуулахаар зар хүргүүлж байгаа. Нэгдүгээр сардаа багтааж компаниудыг шалгаруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулах ёстой. 500 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийж байгаа компаниудыг УИХ-д танилцуулж, хөрөнгө оруулалтын тогтвортой байдлын гэрээ хийнэ” гэлээ.
| С.БЯМБАЦОГТ: Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хэмжээг 800 сая ам.доллар байхаар ТЭЗҮ-д тусгасан |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |