Монгол Улсаас БНСУ-ын Пусан хотод суугаа Консул Ц.Жадамбаа 2025 оны долдугаар сарын 22-ны өдөр Пусан боомтын захирал Сун Сан Гын-тэй уулзаж, хоёр улсын хооронд шууд тээвэрлэлтийг эхлүүлэх зорилгоор харилцан ойлголцлын санамж бичиг байгуулах хүсэлтээ албан ёсоор уламжилсан билээ.
Дээрх уулзалтын үр дүнд 2025 оны аравдугаар сарын 22-ны өдөр Пусан Олон улсын боомтыг Монгол Улс руу албан ёсоор нээх санамж бичигт Монгол Улсын Далайн захиргааны дарга М.Өлзий, Пусан хотын Боомтын захиргааны захирал Сун Сан Гын нар гарын үсэг зурлаа.
Санамж бичиг зурснаар Монгол Улс гадаад далайд худалдааны шинэ гарцаа нээж, Монгол Улсаас Америк болон Европ тив рүү хийгдэж буй ачаа тээврийг Пусан боомтоор дамжуулан тээвэрлэх, гуравдагч орны чингэлэгтэй ачаа Монгол Улс руу түргэн шуурхай тээвэрлэгдэх, БНСУ-ын Өмнөд бүсийн бараа бүтээгдэхүүнийг богино хугацаанд тээвэрлэх зэрэг олон ач холбогдолтой юм.
Үүний зэрэгцээ уг санамж бичигт ухаалаг боомт, дижитал шилжилт, нүүрстөрөгчийн ялгарал багатай ногоон боомт байгуулах, олон төрлийн тээврийн сүлжээг хөгжүүлэх, боомтын үйл ажиллагаа болон хүний нөөцийн чадавхыг сайжруулах зэрэг чухал агуулгыг нэмж тусгасан юм.
Пусан боомт нь дэлхийн хэмжээнд дамжин тээвэрлэлтийн үзүүлэлтээр хоёрдугаарт, чингэлэг эргэлтийн хэмжээгээр зургаадугаарт ордог бөгөөд 150 гаруй улсын 500 гаруй боомттой холбогддог. Жилд 400 сая тонн ачаа эргэлт хийдэг дэлхийн томоохон боомтуудын нэг юм.
| Монгол Улс Пусаны боомтоор далайн шинэ гарцтай боллоо |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |