Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан түр завсарлаж, гишүүд байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИх-ын гишүүн Ц.Сандаг-Очир “УИХ-ын гишүүн П.Сайнзориг гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг анх өргөн барьсан. Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, УИХ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх эрхээ эдэлж чадахгүйд хүрлээ. Цэцийн хуралд үг хэлэх боломжгүй байгаа нь туйлын харамсалтай байна. Цэцийн хуралдаан хэт нэг талыг барьж асуудалд хандаж байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс хэд хэдэн асуудалд санал, гомдол гаргасан. Тухайлбал, цэц маргаан хянан шийдвэрлэх хуулиараа гуравхан тохиолдол цэцийн их суудлын хуралдааныг хуралдуулах хуулийн заалт байдаг. Гэтэл үүнийг цэцийн гишүүд мушгин тайлбарлаж байна. Монгол Улсад онц байдал, дайн, цэрэг, зэвсгийн асуудлыг цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн хуулийн зохицуулалт байхад Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт явуулсан нь зөв эсэх асуудлыг шууд их суудлын хуралдаанаа хуралдуулж байгаа нь буруу. Цэцийн тухай хуулиа зөрчиж, дунд суудлын хуралдааны процессийг алгасаж байна. Х.Булгантуяа даргын хувьд өмгөөлөгч авах эрхтэй, өмгөөлөлийн тухай хуулийн олон зүйл заалт зөрчигдөж байна гэхэд түүний боломжийг хангасангүй. УИХ-ын зүгээс тавьсан санал гомдлыг цэцийн хуралдаан даргалагч өөрийн байр сууриар хандаж байгаа нь буруу. Цэцийн хуралдааны хариу нэг талыг барьсан байдлаар гарах нь тодорхой болчихсон юм байна гэж хардахаар байна” гэлээ.
| Ц.САНДАГ-ОЧИР: ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙНХЭН ЦЭЦИЙН ТУХАЙ ХУУЛИА ЗӨРЧИЖ, ДУНД СУУДЛЫН ХУРАЛДААНЫГ АЛГАСАЖ БАЙНА |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |