МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Хуралд ирсэн УИХ-ын гишүүдийн байр суурийг сэтгүүлчид тодрууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Ариунзаяа “Хурал минь зарлагдахгүй яасан ч удав даа. Намын даргын асуудлыг энэ хурлаар шийдэх байх. Нэгдүгээрт, зохион байгуулалтын асуудал байгаа. Хоёр агуулгаар зохион байгуулалт хийнэ гэж ойлгож байгаа. Нэгдүгээрт, квотоор орох ёстой албан тушаалтнууд намын бага хуралд орох, Төрийн албаны хуулиар болон өөрийн хүсэлтээр Хяналтын Ерөнхий хорооны шийдвэрээр бага хурлын гишүүдийн жагсаалтаас гарч байгаа хүмүүсийг хасах. Хоёрдугаарт, намын даргынхаа асуудлыг ярилцаж, шийднэ дээ. Энэ ондоо багтаж Их хурлаа заавал хийх ёстой. Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж дүрэм, журам зохион байгуулалтын асуудлаа нийцүүлэх ёстой. МАН-ын 300 мянга гаруй гишүүдийн хувьд эв нэгдэлтэй байдаг. Шийдвэр гаргах түвшний цөөн хүмүүс хагаралтай байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Сонгуульд ялсан намынхаа даргыг Ерөнхий сайдад дэвшүүлдэг. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан намын даргад нэр дэвшинэ гэдгээ илэрхийлсэн. Түүнээс хойш асуудал хөвөрлөө. Нэгнийгээ барьж, хорьж байгаа асуудал, хэвлэлээр харлуулж, гүтгэж байгаа зэрэг нь хэрээс хэтэрлээ. Намаа гутааж байгаа хүмүүст харамсаж байгаа. Уг нь, Ерөнхийлөгчийн сонгууль шиг бүх нийтээрээ нэг хүнийг сонгох гээд байгаа асуудал биш” гэлээ.
| А.АРИУНЗАЯА: Д.АМАРБАЯСГАЛАНГ НАМЫН ДАРГАД НЭР ДЭВШИНЭ ГЭСНЭЭС ХОЙШ НЭГНИЙГЭЭ ХОРЬДОГ, ГҮТГЭДЭГ АСУУДАЛ ХЭРЭЭС ХЭТЭРСЭН |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |