“МАК” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Баянхонгор аймгийн Баян-Өндөр суманд орших 330 гаруй жилийн түүхтэй “Амарбуянт” хийдийн “Сахиусын дуган”-ыг хуучин цагийн туурин дээр нь сэргээн засварлаж, хүлээлгэн өглөө.
Уг дуганы бүтээн байгуулалтад “МАК”-ийн үйлдвэрлэдэг цемент, блок, хаалга, цонх, шилэн хийцийг ашигласан бөгөөд соёлын өв болсон хуучин ханыг нь нураалгүйгээр бэхжүүлэн, барилгын дотор талд ил харагдах шийдэлтэйгээр бүтээн байгуулсан юм.
Энэхүү дуган дахин сэргэснээр зах хязгаар нутгийн ард иргэд уламжлалт шашнаа эрхэмлэн шүтэх, хурал номын үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, мөн дэг жаяг, зан үйлийнхээ залгамж чанарыг хадгалахад үнэтэй хувь нэмрийг оруулж чадна гэдэгт бид гүнээ итгэж байна.
.jpg)
.jpg)

| “МАК” компани “Амарбуянт” хийдийн “Сахиусын дуган”-ыг сэргээн засварлав |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |