• Өнөөдөр 2024-04-20

Г.ЗАНДАНШАТАР: Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ САЯ төгрөг хүртээнэ

2021-02-12,   672

УИХ-ын дарга Г.Занданшатар Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ тэтгэврийн зээл аваагүй ахмад настнуудад ирэх тавдугаар сард нэг сая төгрөг олгоно хэмээн мэдэгдлээ. Тэрбээр "Байгалийн баялгийн үр өгөөжийг тэгш, шударга хуваарилах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг Улсын Их Хурал тууштай баримталж байна. Энэ зорилгоор Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батална.
 
Өнгөрч буй хулгана жилийн босгон дээр ахмад настнуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх хуулийг Улсын Их Хурал баталсан. Төр, түмнийхээ мэдэлд буцаан авсан Салхитын ордын баялгаар 763 тэрбум төгрөг босгож, ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэсэн бол, энэ долоо хоногт 105 тэрбум төгрөг Монголбанканд тушаалаа. Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй байсан иргэддээ нэг сая төгрөг хүртээхэд энэ мөнгө зарцуулагдах болно.
 
Монгол хүн монгол газартаа, Монголын баялагтаа эзэн нь байх учиртай. Тухайлбал, Оюутолгойн ордын ашгийг монголчууд хүртэх эрхтэй.  Энэ зорилгоор Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулж, Дубайн гэрээг цуцлах ёстой гэж Улсын Их Хурал үзэж байна.
 
Коронавирусийн цар тахлаас эдийн засаг, иргэдээ хамгаалах төрийн бодлого, шийдвэр тууштай үргэлжлэх болно. Улсын Их Хурал, Засгийн газар хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, эдийн засгаа дэмжих 10 их наяд төгрөгийн хөтөлбөр хэрэгжүүлэх болсныг энэ билигт сайн өдөр Та бүхэндээ дахин дуулгаж байгаадаа таатай байна" хэмээсэн юм.

Г.ЗАНДАНШАТАР: Ирэх тавдугаар сард тэтгэврийн зээлгүй ахмадуудад НЭГ САЯ төгрөг хүртээнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188