Монгол Улсын Засгийн газраас малчдын амьжиргааг дээшлүүлэх, хөдөө аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх, хоршооны тогтолцоог шинэ шатанд гаргах зорилгоор хэрэгжүүлж буй “Шинэ хоршоо хөдөлгөөн" үр дүнтэй хэрэгжиж байгаа билээ. Тус хөдөлгөөний хүрээнд малчин өрхүүд хоршоонд нэгдэн, зорилтот зээлийг авч, үр ашигтай зарцуулахын зэрэгцээ орлогоо нэмэгдүүлэх, амьжиргаагаа дээшлүүлэх зэрэг олон давуу талууд гарч байна.
Монголбанкнаас гаргасан албан ёсны мэдээллээр, “Шинэ хоршоо” хөдөлгөөнд хамрагдсан малчин хоршоологчид нийт 17.5 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг амжилттай хийсэн байна. Тус төслийн санхүүгийн сахилга бат, үр ашигтай байдал нь зээлийн эргэн төлөх чадвар өндөр байгааг харуулж байна гэдгийг Монгол Улсын Шадар сайд, Шинэ хоршоо хөдөлгөөний салбар дундын уялдааг хангах Үндэсний хороон дарга С.Амарсайхан онцолсон. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 9,689 хоршоо байгуулагдаж, тэдгээрээс 6,885 хоршооны 23,581 малчин хамтран 798.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээ өргөжүүлжээ. Малчин хоршоологчид зээлээ Үржлийн мал худалдан авах, өсгөн үржүүлэх, зах зээлд борлуулах, Мах, сүү, цагаан идээ бэлтгэх, боловсруулах цех байгуулах, өргөтгөх, Тоног төхөөрөмж шинэчлэх, Тэжээлийн ургамал тариалах, тэжээлийн үйлдвэрлэлийн цех байгуулах, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэгт зарцуулсан байна. Засгийн газрын зүгээс ирэх тав жилийн хугацаанд нийт 5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь хөдөө аж ахуйн салбарын хөгжилд томоохон түлхэц өгөх хүлээлттэй байна. "Шинэ хоршоо” хөдөлгөөний хүрээнд малчдын нэгдэж, хоршооны зохион байгуулалтад орсноор зөвхөн зээлийн хүртээмж нэмэгдээд зогсохгүй, зах зээлд өрсөлдөх чадвар, орлогын тогтвортой байдал, ажлын байр нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байна.
| С.Амарсайхан: Малчин хоршоологчид 17,5 тэрбум төгрөгийг хугацаанд нь эргэн төлж, Хоршоологчдын зээлийн эргэн төлөлт сайн байна |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
Л.САНЖААСҮРЭН: ХОРИГДЛУУДАД “ХЭН Ч ОРГОЖ БОЛОХГҮЙ” ГЭЖ САНУУЛЖ, ТЭДЭНД ИТГЭЛ НАЙДВАР ТӨРҮҮЛСНЭЭР ТУРААЛААР ҮХЭЖ, ӨВЧИНД БАРИГДААД БАЙСНЫГ НЬ ЭЦЭСЛЭЖ ЧАДСАН
2026-07-01 07:01:00
“MCS” группийн ЦЭРЭГ, Т.Аюурсайханы ГЭРЧ, Х.Болорчулууны ХУД
2026-07-01 07:00:00
Л.АЛТАНЦЭЦЭГ: Ялагдлын гашуун амтыг мэдэрсэн тамирчин илүү амттай, том ялалт авч чаддаг
2026-07-01 07:00:00
TRISHNA: Н.ХАНБИЛЭГЭЭР АМЬДАРЧ, TRISHNA-ГААР МӨРӨӨДНӨ
2026-07-01 07:00:00
MAKE UP ARTIST А.БАЯРЗАЯА: Тууштай зан л хүнийг амжилтад хүргэдэг юм билээ
2026-07-01 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |