Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор Ардчилсан намын дарга Л.Гантөмөр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монголчууд ядуу хэвээрээ үлдэх, орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжихгүй, утаа хэвээрээ үлдэхэд үүний хариуцлагыг хэн хүлээх юм бэ гэдэг асуудал үлдэнэ. Тиймээс МАН өнөөдрийн хурлаараа монголчуудын эрх ашгийг бодож байна уу, үгүй юу гэдгээ эргэн харж, дүгнэлтээ гаргах байх. Миний сонсож байгаагаар АН бэхжих юм байна, АН хамтарсан Засгийн газрын гишүүн хэрнээ, гишүүд нь үгээ хэлж байна гэж ярьж байна. Ардчилсан нам өөрөө ийм олон үзэлтэй нам. Өөрийнх нь засаг байсан ч манай намын гишүүд шүүмжилдэг. Манай намын гишүүд өөрийнхөө Ерөнхий сайдыг шүүмжилдэг хүмүүс. Энэ нам өнөөдөр ч өөрийнхөө өнгө төрхөөр байгаа. МАН-ын нөхөд маань ойлгож, хүлээж авч сурах хэрэгтэй. Түүнээс биш хамтарлаа гэдэг нь гишүүдийнхээ амыг барь гэсэн үг огт биш. Ийм хэлэлцээрийг бид хийгээгүй. Бид улсын эрх ашгийг бодож ажиллаж байгаа. Бид улсын эрх ашиг нэгт байна гэдэг итгэл үнэмшлээрээ хамтарсан. Улсынхаа эрх ашгаас урвасан тохиолдолд хамтарсан засаг тарах хэрэгтэй. Улсынхаа эрх ашгийг орхиод намынхаа эрх ашиг, нэр хүнд, тодорхой хүмүүсийн төлөө шийдвэр гаргаж байгаа бол цааш явна. Ардчилсан нам засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй, улсынхаа эрх ашгаас хэзээ ч урвахгүй. Бид тавьсан зорилтынхоо талаа Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж байгаа. АН-ын улс төрийн зөвлөл хэзээ ч хамтарсан засгийн үйл хэрэгт садаа болох шийдвэр гаргаж байгаагүй. Бид байгуулсан гэрээнийхээ талд хатуу байр суурьтай байгаа. Бизнес эрхэлж байгаа хүмүүс нь амар тайван, илүү татварын дарамт, хүнд сурталгүй байх эрх зүй орчныг 2026 онд хийхийн тулд өнөөдөр бид Нийтийн албаны нотлогдолгүй орлогыг хураах хуулийг УИХ-д өргөн барьж байна. Нийтийн алба хаагч, улс төрчид элдэв авлига, дарамтаар хөнгөждөг байдлыг таслан зогсооно. Гэхдээ хууль орлого нь нотлогдоогүй тодорхой албан тушаалтуудад үйлчилнэ. Бага дунд орлоготой хүмүүсийнхээ татварын бууруулж өгнө. Монголын асуудал, хөгжлийн асуудал шийдэгдэхгүй удсан учраас гурван сая хүний амьдрал өөдлөхгүй байгаа болохоор бид хамтарсан засаг байгуулсан. Бидний хамгийн олон жил маргаж байгаа бол хил холболт. Үүнийгээ шийдсэн. Эрчим хүчний асуудал, энэ мөнгийг бид босгосон. Мөн газрын тос, бензинтэй болъё гэж олон жил мөрөөдсөн. Үүний хөрөнгийг эцэслэн шийдэж өгсөн. Монгол улсыг утаагүй болгох нүүрс химийн үйлдвэрийн эхлэл тавьж чадсан. Ураны асуудлаа шийдэж чадсан. Энэ бол Монголын түүхэнд үлдэнэ. Нэг үгээр хэлбэл Монгол Улс хөгжиж дэвжих тэр суурийг тавьж чадсан. Харамсалтай нь өнөөдөр цэг тавигдах юм бол эрчим хүчний хангалтаа зузаатгах, үүнээс холбоотой үйлдвэрүүдээ хийх ажил тасалдах аюул ойрхон байна. Үүнд харамсаж байна, нөгөө талаар 10, 20 жил шийдэж чадаагүй асуудлыг арван сарын дотор хийж чадсаныг минь Монголын түүх дүгнэнэ. Хамтарсан засгийн газар тарах юм бол засгийн хямрал дахин ирнэ. Би Ардчилсан намаас нэг л зүйлийг хүснэ. Улс орны эрх ашгийг нэгт тавьдаг сэтгэлгээгээ хадгалж явахыг хичээгээрэй. Эв эе гэдэг бол Монгол төрийн том ухаан. Цахим сүлжээ хөгжсөн энэ цаг үед зодоон бол Монголын хуваана. Сөрөг хүчин болсон тохиолдол шүүмжлэлтэй хандах хандлага нь нэмэгдэнэ. Миний хувьд улс орны эрх ашгийг дарсан улс төр битгий хийгээсэй гэж хүсэж байна. Засгийн газрыг унгахын төлөөх сэдэв бүр хүнд хүрч байна. Би жагсаалын талаар яриагүй, би сэдвийн тухай ярьж байна.
| Л.ГАНТӨМӨР: АРДЧИЛСАН НАМ ЗАСАГТ БАЙЛГААД ӨГӨӨЧ ГЭЖ ХЭЗЭЭ Ч ГУЙХГҮЙ, УЛСЫНХАА ЭРХ АШИГААС ХЭЗЭЭ Ч УРВАХГҮЙ |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |