Засгийн газраас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт манай гол түүхий эдүүдийн экспортын хэмжээ бүгд тодорхой хэмжээнд нэмэгдсэн. Зарим үзүүлэлтийн хувьд өнгөрсөн оны мөн хэмжээнд дөхөж ирсэн долоо хоног байлаа. Долоо хоног бүрийн экспортын хэмжээг харвал өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч энэ оны хамгийн өндөр тоондоо хүрлээ. Өнгөрсөн долоо хоногоос даруй 40 гаруй сая ам.доллароор нэмэгдсэн үзүүлэлт байлаа. Ингэж үзүүлэлт эерэг гарахад Нарийнсухайтын бүлэг ордуудаас хийгдсэн экспортын дүнгүүд болон хувийн уурхайнуудаас хийгдсэн экспортын дүн нөлөөллөө. Ингээд нүүрсний экспорт өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.9 сая тонноор арилжаа нэмэгдсэн. Мөнгөн дүнгээр 40 гаруй сая ам.доллароор өслөө. Эдгээр нааштай үзүүлэлтүүд Төвбанкны валютын нөөц нэмэгдэхэд эерэг нөлөө үзүүллээ. Он гарснаас хойш Монгол Улсын валютын нөөц таван тэрбум 246 сая ам.доллар болсон нь сүүлийн хоёр сар хүрээгүй дүнд хүрлээ гэсэн үг. Экспортыг дэмжих ажлын хэсэг ажилдаа орсон даруйдаа буюу сарын өмнө валютын нөөц чухал тогтвортой эрсдэлгүй түвшинд очих нь чухал гэх бодлогоо тодорхойлсон. Тиймээс валютын нөөцөө хамгаалах нэн тэргүүний зорилтоо хамгаалж яваа гэсэн үг юм. Мөн Засгийн газрын хуралдаанаар экспорттой холбоотой удаах тогтоол гарлаа. Энэ тогтоол дээр гол хоёр чиглэлд яаралтай арга хэмжээ авахаар боллоо. Нэгт, Гашуусухайт, Шивээхүрэн, Ханги, Булган Бичигт эдгээр боомт дээр валютын нөөцөд эерэг үр дүн үзүүлэх, яаралтай гарах шаардлагатай экспортын биет түүхий эдүүд болон боомтуудыг зөв эрэмбэлж хугацаа алдахгүй гаргах зохион байгуулалт хийхийг боомт дээр ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллагуудад чиглэл өглөө. Мөн хувийн болон Эрдэнэс Тавантолгойн жижиг Тавантолгой гарч буй экспортуудын биет хэмжээг нэмэгдүүлэх, өрсөлдүүлэх зорилгоор өртгийг нь бууруулах, ялангуяа төмөр зам дээр гартал, төмөр зам дээр гарснаас хойших өртгүүдийг маш бодитойгоор тодорхой хэмжээнд буулгах ийм арга хэмжээ авахыг нүүрсний болон тээврийн компаниудад тодорхой чиглэл болгон өглөө.
| Б.ЖАВХЛАН: Өнгөрсөн долоо хоногт экспорт 278 сая ам.долларт хүрч, нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдсэн |
|
Цагаан давааны хогийн цэгийг ойжуулж, ногоон бүс болгоно
2026-05-16 20:02:30
2026-05-16 18:36:27
Усны Компакт: Монголд анхны томоохон Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг албан ёсоор нээлээ
2026-05-16 12:10:13
Хил орчмын дэглэмийн зөрчил илрүүлжээ
2026-05-16 11:51:56
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
2026-05-16 11:23:40
Боксын өсвөр үеийн Азийн аваргаас 1 мөнгө, 5 хүрэл медаль хүртэв
2026-05-16 11:14:03
Өсвөрийн тулаанчид "ТАШКЕНТ 2026" Азийн аваргыг зорилоо
2026-05-16 11:06:08
ТАЙЖИЙН ХҮҮГИЙН ӨМНӨӨС СУРГУУЛЬД СУРЧ, ӨРНӨДИЙГ ЗОРЬСОН “ГЕРМАН” Б.СОДНОМ
2026-05-16 07:41:33
"УУЛЫН Б.ТӨМӨР"-ИЙН ДҮҮ Д.ОЮУНГЭРЭЛ: АХЫН ХӨВСГӨЛИЙН ТАЙГАД 10 ЖИЛ БҮГСЭН НЬ ЦЭРГЭЭС ХАЛАГДААД БУЦАХДАА НАЙЗТАЙГАА АЙЛЫН АРГАМЖААТАЙ МОРЬ УНАЖ, ЗУГТААД ТУВА РУУ ГАРЧИХСАНААС ЭХЛЭЛТЭЙ
2026-05-16 07:37:08
ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН Х.БАТТУЛГЫН ХҮҮ ХҮЛЭГТИЙН ГЭРИЙН ТАГТНААС УНАЖ, АМИА АЛДСАН ЖҮЖИГЧИН Б.БААТАРХҮҮГИЙН ХҮҮ ХҮСЛЭНГИЙН ХЭРГИЙН ТАНИЛЦУУЛГА
2026-05-16 07:34:56
"БИ НИСЭХ ДУРТАЙ" КИНОНЫ МӨНГӨН ЭМЧИД ДУРГҮЙ Ч "СҮҮДЭР"-ИЙН ДУГАРЫГ ХАЙРЛАДАГ БИЛЭЭ, БИД
2026-05-16 07:33:33
Л.ОЮУН-ЭРДЭНИЙН АЛСЫН ХАРАА АНУ-Д ОРОГНОХ ЮМ БИШ БИЗ
2026-05-16 07:31:50
САХАЛ Ж.БАТ-ЭРДЭНИЙН СААР БАРИМТУУД
2026-05-16 07:30:42
Ерөнхий сайд МҮОХ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2026-05-16 07:30:00
БТС-ын Төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
2026-05-16 07:20:00
“Лос-Анжелес-2028” олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа
2026-05-16 07:10:00
Амралтын өдрүүдээр Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана
2026-05-15 16:21:40
Эмэгтэй гишүүдийн санаачилгаар УИХ-д Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих бүлгийг байгууллаа
2026-05-15 14:39:45
Өнөр хорооллын гудамжны авто замыг 23:00 цагаас хаана
2026-05-15 11:47:01
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
2026-05-15 10:44:44
Даваа гарагт зарим байршилд халуун ус тасарна
2026-05-15 10:41:52
Оросын Өвөрбайгалийн хязгаар хүнсний талонд шилжиж эхэллээ
2026-05-15 08:33:58
Элчин сайд Н.Энхтайван Унгарт ажиллаж буй компанийн төлөөлөлтэй уулзав
2026-05-15 07:57:05
Д.ТРАМП ШИ ЖИНЬПИН НАРЫН УУЛЗАЛТЫН ЭРГЭН ТОЙРОНД
2026-05-15 07:15:58
2026-05-15 07:12:00
Олимпын боловсролын комиссын хурал боллоо
2026-05-15 07:10:00
“МИНИЙ ДЭЛГҮҮР”-ИЙН АЖИЛТАН “ДЭЛГҮҮРЭЭС ХУЛГАЙ ХИЙЛЭЭ” ГЭХ ШАЛТГААНААР БУСДЫГ ӨШИГЛӨЖ, АМИНД НЬ ХҮРЧЭЭ
2026-05-15 07:00:00
УНШИГЧДАД ХҮЛЭЭЛТ ҮҮСГЭЭД БУЙ ШИНЭ БҮТЭЭЛҮҮД
2026-05-15 07:00:00
Ч.ХҮРЭЛБААТАРЫГ 25 ЖИЛ ХОРМОЙДОЖ ЯВАА Б.ЗАЯАБАЛ
2026-05-15 07:00:00
“УНАА ХОЛТОЙ, УСАН БИЕТЭЙ” УЛСЫН ЗААН З.ДҮВЧИН
2026-05-15 07:00:00
Ш.БЯМБА-ЭРДЭНЭЦЭЦЭГ: “ПҮҮЖЭЭ” БАРИМТАТ КИНОГ СЭТГЭЛ ШИМШРЭЭД ҮЗЭЖ ЧАДДАГГҮЙ, ААВ, ЭЭЖ, ЭГЧ, ДҮҮГЭЭ САНААД ХЭЦҮҮ БАЙДАГ ЮМ
2026-05-15 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |