• Өнөөдөр 2025-02-06

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл

2025-02-06,   431

                   Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн ашиглласан, намтраа хуурамчаар бөглөж, Засаг даргын албанд томилогдсон зэрэг асуудлаар тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид түүнийг огцруулах албан бичгийг хүргүүлээд байсан. Тэгвэл ямар үндэслэлээр Д.Пүрэв-Очирыг огцруулах болсон баримт олон нийтэд ил болсон байна. Тэрээр Засаг даргын албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Хутаг-Өндөр сумын Засаг даргаар О.Далайцэрэнг хууль зөрчин томилжээ. Тодруулбал, Авлигын эсрэг  хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6.”албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь тогтоогдсон байна. Мөн Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт АТГ-аас албан бичиг ирүүлсэн байна. Энэхүү албан бичигт “Засаг даргын тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдохоор нэр дэвшсэн Д.Наранбаяр нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албаны ерөнхий шалгалтад ороогүй буюу дээрх хуулийг зөрчсөн” нь тогтоогджээ.
 
        Өөрөөр хэлбэл АТГ-аас Д.Наранбаярыг Булган аймгийн ЗДТГ-ын даргад томилох нь хууль зөрчинө гэж тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирт ийнхүү албан бичгээр хариу өгсөн байна. Гэвч тэрээр АТГ-ын зөрчлийн мэдүүлгийг үл тоож, өөрийн албан тушаалаа хэтрүүлэн ашигллаж Д.Наранбаярыг Тамгын газрын даргаараа томилосон аж. Ингэснээр тэрээр Төрийн албаны тухай хууль болон, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг илт зөрчсөн үйлдэл гаргасан нь түүнийг огцруулах гол үндэслэл болсон байна. Нөгөөтэйгүүр Д.Пүрэв-Очир нь тус аймгийн Засаг даргаар томилогдохоо хуурамч анкет бүрдүүлж, хууль бусаар албан тушаалд очсон гэдгийг тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид хэлж байна. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулиар аймаг, сумдын Засаг даргад томилогдох этгээд төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх хуулийн заалттай. Тэгвэл Д.Пүрэв-Очир нь төрийн албанд ажиллаж байгаагүй бөгөөд энэхүү хуулийн заалтад нийцэхийн тулд ИНЕГ-т гурван жил ажилласан гэх хуурамч анкент бүрдүүлж өгсөн гэх хуулийн ноцтой зөрчлийг тус аймгийн МАН-ын эх сурвалжууд өгүүлдэг. Дээрх олон хуулийн зөрчилтэй Д.Пүрэв-Очирыг огцруулах шаардлагатай гэдгийг Булган аймгийн иргэдийн зүгээс ч шаардаж байгаа юм. Хэрэв огцруулахгүй бол жагсаал хийнэ гэдгээ ч иргэд мэдэгдэж байна. 

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах гол үндэслэл
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2025-02-06 19:22:38
    S: ANUSDI VANXANDI SEKSYGEER80955877
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188