Хөвсгөл аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой "Хөх сувд" мөсний баяр энэ сарын 13-23-ны өдрүүдэд болно. Энэ үеэр “Хөх цом” яруу найргийн наадмыг гурав дахь жилдээ зохион байгуулна. Эхний шатанд 45 найрагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд оролцох 10 найрагчийн нэрс тодорчээ.
Дундговь аймгийн Хулд сум Д.Энхбаяр, Дархан-Уул аймаг Т.Банзрагч, Улаанбаатар хот Д.Гантөмөр, Орхон аймаг Н.Үржинбадам, Булган аймаг Н.Батжаргал, Хөвсгөл аймаг Б.Батсайхан, М.Уяахундага, Ш.Одбаяр, Р.Нэргүй, Б.Намуун нар тус тус шалгарчээ.
Шилдэг аравт шалгарсан найрагчид хоёрдугаар сарын 14-нд мөсний баярын талбайд болох “Хөх цом” яруу найргийн наадамд ирж шүлгээ уншиж шилдгүүдээ тодруулах юм. Тус наадмыг Хөвсгөл аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар Нийтийн номын сан хамтран зохион байгуулж байна.
| “Хөх цом” яруу найргийн наадмын II шатанд өрсөлдөх найрагчид тодров |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |