Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр хэлэлцүүлгийг нээж хэлэхдээ, Төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, шийдвэр гаргалт оновчтой байх, цомхон бодитой байх, хүний нөөцийн зөв бодлоготой байх, хүнд сурталгүй байх, иргэнд түргэн шуурхай үйлчилдэг байх асуудлууд дээр ахиц дэвшил гаргахын тулд процессын дахин инженерчлэл хийгддэг. Цаашид олон байгуулага дээр процессын дахин инженерчлэл хийгдэхэд сайн гарын авлага чухал. Олон судлаачид ажилласан үр дүнтэй саналууд гарын авлагын төсөлд тусгагдсан. Процессын дахин инженерчлэлийг Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамны харьяа Ойн газар, Цагдаагийн байгууллага дээр хийгдэх бөгөөд цаашид УИХ-ын Тамгын газар, төрийн байгууллагууд, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах болно. Энэхүү хэлэлцүүлэг нь зарчмын нэг ойлголттой нэгдсэн чиглэлтэй болох, арга зүйн нэгдсэн гарын авлага боловсруулах чухал хэлэлцүүлэг гэдгийг онцоллоо.
Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн албаны зөвлөл, Үндэсний статистикийн хороо, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Удирдлагийн академи, Шинэ сэргэлтийн бодлогын хурдасгуур төв, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг төрийн байгууллагын төлөөлөл оролцлоо.
Мөн бизнесийн салбарт процессийн дахин инженерчлэлийг нэвтрүүлсэн Хаан банк, Голомт банк, Монголын бүтээмжийн төв, Олон улсын стандарт академи, Аму консалтинг, Монголын менежментийн зөвлөхүүдийн хөгжил холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагууд, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Дэлхийн банк, Азийн сан, НҮБХХ зэрэг олон улс, эрдэм шинжилгээний байгууллагуудын нийт 41 байгууллагын 100 гаруй төлөөлөл хамрагдлаа.
Төрийн байгууллагын үйл ажиллагааг дахин инженерчлэх (GPR)-ийн үндсэн ойлголт ач холбогдлыг ойлгуулж, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх одоогийн үйл явцыг шинжлэх, сайжруулах боломжуудыг тодорхойлох, шинэчилсэн ажлын урсгалыг төлөвлөж хэрэгжүүлэх, дижитал технологийг ашиглан төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг илүү үр ашигтай, иргэдэд ээлтэй болгох, чиглүүлэх нь процессын дахин инженерчлэлийн гол зорилго юм.
Энэхүү нийтлэг гарын авлагыг боловсруулж, нэвтрүүлснээр салбар, байгууллага бүр процессын дахин инженерчлэлийг өөрийн байгууллагадаа хийж, бүтээмж нэмэгдэх боломж бүрдэх юм.
| “Процессын дахин инженерчлэлийн (GPR) нийтлэг аргачлал” гарын авлагын төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгууллаа |
|
“ЛАМБУГАЙН НУЛИМС” ДУУРЬ, “АТГА НӨЖ” ЖҮЖГИЙН ХӨГЖИМ ТЭРГҮҮТЭЙ ТӨРИЙН СОЁРХОЛТ Х.БИЛЭГЖАРГАЛЫН БҮТЭЭЛҮҮДЭЭС АНИРДАХУЙ
2026-07-02 07:36:23
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2026-07-02 07:11:02
Т.БУЯННЭМЭХ: Хүнд бэртлийн дараа улсын аварга болох хамгийн сайхан байсан
2026-07-02 07:00:00
Л.ӨЛЗИЙНАРАН: ХӨРВӨХ ЧАДВАРТАЙ УРАН БҮТЭЭЛЧ БАЙХЫГ ЭРХЭМЛЭДЭГ
2026-07-02 07:00:00
АН-Д АРТАЙ, МАН-Д НӨМӨРТЭЙ Ч “ХҮН” НАМЫГ СОНГОЖ, УДМЫНХАА УЛС ТӨРИЙН ӨНГИЙГ СОЛОНГОРУУЛЖЭЭ, Л.ЭНХНАСАН
2026-07-02 07:00:00
ТАНИЛЦ: АШИГТ МАЛТМАЛЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН АНХНЫ ДАРГА Д.ЖАРГАЛСАЙХАНЫ ХУВЬДАА АВСАН УУРХАЙНУУД
2026-07-02 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |