• Өнөөдөр 2025-04-02

Т.БАЯРХҮҮ: Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ

2024-12-17,   299

Улсын онцгой комисс хуралдаанаас гаргасан шийдвэрийг  УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү танилцууллаа.

 
Тэрбээр  "Агаарын бохирдлыг бууруулахаар Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж ажиллахаар боллоо. Мөн Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулж Засгийн газарт хүргүүлж шийдвэрлүүлэх үүрэг өгөв. Үүнээс гадна нийслэлийн агаарын чанарыг сайжруулах хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлнэ. Нийслэлийн 2500 төрийн алба хаагчид айл өрхүүдээр шалгалт явуулж, угаарын хийн хордлогоос сэргийлэх зөвлөгөө өгөх болно. Холбогдох төрийн байгууллагуудад дараах чиглэлийг өгсөн. Сайжруулсан түлшийг олон улсын лаборатори луу шинжлүүлнэ" гэв. 

Т.БАЯРХҮҮ: Сайжруулсан түлшийг олон улсын лабораторид шинжлүүлнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188