НИТХ-ын ДАРГААР СОНГОГДСОН А.БАЯР ГЭЖ ХЭН БЭ
НИТХ-д нэр дэвшигч, БЗД-ийн ИТХ-ын дарга асан А.Баярын аав нь “ДЦС-4” ТӨХК-ийн Тэргүүн дэд захирал бөгөөд Ерөнхий инженерээр саяхныг хүртэл ажилласан, хөлбөмбөгийн “Эрчим” клубийн эзэн Мээрэнгийн Амарбаясгалан гэж хүн бий. Тэгвэл М.Амарбаясгалан 2007 оноос хойш БНХАУ-ын иргэн Hurilesha буюу Сайннамарын Хүрэл гэгчтэй “Умардын Ган” ХХК-ийг хамтран эзэмшиж ирсэн. Тодотгоход, БНХАУ-ын иргэн Hurilesha гэгч нь Сайннамарын Хүрэл гэх монгол нэртэй, хоёр нэрээ ээлжилж ашигладаг нэгэн ажээ.
Тэгвэл Хятадын иргэн С.Хүрэл гэгч нь “Хүрэл-интернэшнл” ХХК тэргүүтэй 10 гаруй компанийн эцсийн өмчлөгч, Ерөнхий захирлаар нь ажилладаг. Гэтэл БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр 2010 онд Хартфордын их сургуулийг төгсмөгцөө аавынхаа Хятад найз С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл транс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байжээ. “Хүрэл интернэшнл транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн-БНХАУ-ын Сэхээ боомт хооронд ачаа тээвэрлэдэг юм байна. Тэр цагаас хойш А.Баяр аавынхаа Хятад найз С.Хүрэлийн хамтрагч болж, халаасаа нэгтгэсээр өдий хүрчээ. Тухайлбал, А.Баяр С.Хүрэлтэй “Юу Эс Эл” ХХК-ийг 2010 оноос хойш, “Жун Мэнг Куанг Е Тоүзи Житуан” ХХК-ийг 2011 оноос хойш тус тус хамтран эзэмшиж буй ажээ. Мөн А.Баярын ээжийг Хасбаатарын Сарангуа гэдэг. Гэтэл БНХАУ-ын иргэн С.Хүрэлийн “Хүрэл-интернэшнл” ХХК-ийн харьяа “Очир өргөө апартмент” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар дүү Хасбаатарын Баяраа гэгч нь ажиллаж иржээ.
| НИТХ-ын ДАРГААР СОНГОГДСОН А.БАЯР ГЭЖ ХЭН БЭ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |